gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд 40 мянга гаруй буриад угсаатан амьдардаг

Э.Оргил
Соёл урлаг
2014-07-21
0
Twitter logo

Найман мянганы тэртээгээс улбаатай буриад зон олны дундаршгүй түүх соёл, яндашгүй баялаг өнөө бидний үед уламжлагдан ирсэн. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн Монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна. Олон мянган жил уламжлалт зан үйл, өв соёлоо түүчээлэн тээж ирсэн, ажилч хичээнгүй буриад зон олны “Алтаргана” наадам энэ сарын 18-21-нд Хэнтий аймгийн Дадал суманд болж, эдгээр нутаг орноос 2000 гаруй төлөөлөгч “Алтаргана” наадамд оролцжээ.

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Хэнтий нутгийн хойморь болсон Дадал сумаас 1994 онд гараагаа эхэлсэн “Алтаргана” наадам 20 жилийн дараа тоонот нутагтаа зохиогдож байна. Уламжлалт наадмыг энэ жилээс Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулсан. Монголчууд бид баялаг түүхтэй, өв соёлтой, урлаг спортын өндөр амжилт гаргаж чадах ард түмэн юм. Буриад зоны 20 жилийн өмнөөс зохион байгуулсан урлаг, соёл, спортын энэ наадам Засгийн газрын анхаарлын гадна үлдэх учиргүй гэж хэлэв.

“Алтаргана” наадмын үеэр урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдаан болж байна. Тэмцээн уралдаан тус бүрийн цаана Монголын, буриад зон олны түүх соёл уламжлал байж, өдрөөс өдөрт түүх нь зузаарч байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилготой “Алтаргана” наадам  анхны шангаа татсан түүхт газартаа 20 жилийн дараа ирэхдээ олон улсын хэмжээний том баяр, наадам болтлоо өргөжин тэлээд ирж байна. Байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэн төгс, Эзэн Чингисийн өлгий нутагт олон зочин төлөөлөгч хуран чуулсанд Хэнтий нутгийнхан баяртай байна гэж Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан