2014 оны эхний хагас жилд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-ны тайлан гарчээ.
Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл
-44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор,
-32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор,
-12 хувь нь эрүүл мэндийн үзлэг,
-7 хувь нь боловсрол,
-5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байна.
Мөн Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардал дунджаар 1622 ам.доллар байгаа аж.
Жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд зарцуулдаг зэрэг үр дүн гарчээ.
Энэхүү судалгааг Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран зохион байгуулсан байна.
Монгол улсын төлбөрийн тэнцлийн статистикт аялал жуулчлалын үйлчилгээтэй холбогдох орлого, зарлагыг үйлчилгээний дэд дансанд бүртгэдэг ба тоон мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд Монгол иргэдийн гадаад улс орнуудад аялахдаа зарцуулсан дундаж зардлыг тодорхойлох, аяллын үйлчилгээтэй холбоотойгоор гарч буй валютын урсгалыг тооцоолох үндсэн зорилготой аж.
Энэхүү судалгаагаар гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг гарч буй хилийн боомт тус бүрээр тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой болсон хэмээн албаныхан үзэж буй гэнэ.