Улсын хэмжээнд 2014 оны эхний хагас жилд 13565 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.0 хувиар өсчээ.
Нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2014 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурч, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 7.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 12.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 8.5 хувиар нэмэгдсэн байна.
Энэ оны эхний хагас жилд 18 болон түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар 71 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувиар нэмэгджээ.
Гэмт хэргийн улмаас 5139 хүн гэмтэж, 502 хүн амиа алдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 15.3 хувь, амиа алдсан хүний тоо 1.4 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2014 оны эхний хагас жилд 38.9 тэрбум төгрөг болсон бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.2 тэрбум төгрөг болжээ.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо энэ оны эхний хагас жилд 13172 болсноос 6.4 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 39.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 дахин нэмэгджээ.