“100 чухал сэдэв” нэвтрүүлгийг хийсэн “Hero энтертаймент” студийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа.
Тэдний төмөр замын транзит тээврийн асуудлаар хийсэн нэвтрүүлэг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн албаны эх сурвалжууд шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлж уран бүтээлчдийг хийсэн бүтээлийнх нь төлөө хорьж, шалгадаг байж болохг үй гэсэн юм.
Тэгвэл эдгээр уран бүтээлчдэд үнэхээр эрүү үүсгэн шалгаж байгаа эсэх талаар УЕПГ-ын ХМОНХА-ны дарга Т.Сүхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн “HERO энтертаймент” студийн холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй. Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс зарим асуудлыг тодруулахаар ЭБШХ-д заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаануудыг хийж байгаа бөгөөд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна” гэсэн хариулт өглөө.