Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан ахмадууд, хамт олон, сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхэд, залуучуудыг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээг угтан шагнаж урамшуулдаг.
Энэ сарын 1-нээс эхлэн МЗХ шагналын журмаа өөрчилжээ.
Шагналд тодорхойлсон залуу нь хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, нэр хүндтэй, шинийг санаачлагч бүтээгч байна. Мөн шинэчлэгдсэн журмын дагуу МЗХ-оос шагнах шийдвэр гарсны дараа тухайн байгууллагаас үндсэн цалинтай тэнцэхүйц болон дүйцэхүйц шагнал урамшуулал /мөнгөн/ олгох ёстой болж байна.
Шагналын материалыг хүлээж аваад хурдан шийдвэрлэх үүднээс онлайн бүртгэлийн систем нэвтрүүлжээ. Энэ нь цаг хэмнэхээс гадна, олон нийтэд тухайн хүн ямар амжилт гаргаснаа нээлттэй, ил тод болгох юм.
Үүнийг дагаад шагналын нэр хүнд өсөх, шагнагдагсдаа алдаршуулах, олон нийтэд сурталчлах боломжтой болно.
МЗХ өмнө нь “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Тэргүүний залуу”, “Тэргүүний хилчин”, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний малчин залуу”, “Тэргүүний тариаланч залуу”, “Тэргүүний сурагч”, “Цэргийн алдар” гэсэн найман төрлийн шагналаар шагнадаг байсан.
Харин энэ жилээс салбарын залуучуудаа урамшуулах үүднээс
Тэмдэг, медаль
1. “Төрийн залуу түшээ” цол тэмдэг
2. “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэг
3. “Тэргүүний залуу хуульч” цол тэмдэг
4. “Тэргүүний залуу инженер” цол тэмдэг
5. “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдэг
6. “Эр зоригийн алдар” цол тэмдэг
7. “Тэргүүний залуу бизнесмэн” цол тэмдэг
8. “Уурхайчны алдар” цол тэмдэг
9. “Тамирчны алдар” цол тэмдэг
10. “Залуу зохион бүтээгч” цол тэмдэг
11. “Тэргүүний хилчин” цол тэмдэг гэсэн медалиуд нэмэгдсэн байна.
Монгол Улсын хөгжилд онцгой амжилт үзүүлж, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хувь нэмрээ оруулсан 45-аас дээш насны олонд танигдсан, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцсон хүнийг жилд нэг удаа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар “Үндэсний удирдагч”, “Шилдэг удирдагч” медалиар шагнах юм байна.
Мөн “Шударга ёсны алтан од”, “Эв нэгдлийн мөнгөн од”, “Амжилтын хүрэл од” гэсэн од өргөмжлөлүүд нэмэгджээ.
Эдгээр шагналуудыг наадмын өмнө олгож эхлэх юм байна.