Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч, шалгуулагчдын дүнг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байршуулаад байна.
Шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг маргаашнаас эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгоно.
Харин бусад буюу өмнөх жилийн төгсөгчдийн “Батламж хуудас”-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд ажлын цагаар олгох юм. Ингэхдээ шалгуулагчид батламж иргэний үнэмлэхтэйгээ очих хэрэгтэй.
Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/ дараахь байдлаар зохион байгуулах аж. Үүнд:
Хөдөө орон нутагт элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо цахимаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил энэ сарын 1-нээс 8-ны өдрүүдэд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна.
Харин Улаанбаатар хотод дараах сургуулиуд өнөөдрөөс эхлэн элсэлтийн бүртгэлээ хийж эхэллээ. Үүнд:
-МУИС – burtgel.num.edu.mn
-АШУҮИС- burtgel.mnums.edu.mn
-ШУТИС- www.elselt.edu.mn
-МУБИС- www.burtgel.surgalt.mn
-ХААИС- www.msua.edu.mn
-СУИС- www.suis.edu.mn/elselt/
-БХИС – www.elselt.dum.gov.mn
-ХСИС – www.cd.gov.mn
-Тээврийн дээд сургууль – www.elselt.insttrans.mn
-Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
-Хүмүүнлэгийн ухааны их сургууль – www.elselt-his.mn
-Сан дээд сургууль- www.san.edu.mn
-Мандах Бүртгэл дээд сургууль – www.mandakhburtgel.edu.mn
Эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан болно.
Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлэх аж.