Баянгол дүүргээс хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулахаар хүүхдийн тоглоомын талбайтай, газар доорх авто зогсоол барих болжээ.
Зөвхөн энэ онд нийт 11 байршилд ийм зогсоол барих юм байна. Мөн олон давхар авто зогсоол барихаар төлөвлөжээ.
Энэ ажлын хүрээнд тус дүүргийн 13 дугаар хорооны 9 дүгээр байрны зүүн талд 0,13 га газарт олон давхар зогсоол барихыг иргэд, оршин суугчдын 89.2 хувь дэмжсэн байна.
Иймд хуучны тоосгон гараажуудыг буулгаж, орчин үеийн шийдэл бүхий гарааж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслөө зарлажээ.
Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 67, 68 дугаар байрны дунд, 3 дугаар хорооны 53, 63 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих ажил эхэлсэн байна.