Манай улс хүнсний бүтээгдэх үүнийхээ 70 гаруй хувийг импортоор авдаг. Тухайн улс хүнсний бүтээгдэх үүнийхээ 40 хувийг гаднаас авдаг бол аюулгүй байдал нь алдагддаг гэж үздэг дэлхийн жишиг бий.
Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал болоод байгаа. Тэгвэл хүнсний аюулгүй байдлыг бага ч гэсэн хангах үйл явдал өчигдөр боллоо.
Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институтийн Хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн өргөтгөлийг нээв.
Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийн нэг нь өндөр хүчин чадалтай, олон шинжилгээ хийх чадвартай лабораторитой байх явдал. Тэгвэл тус лаборатори нь олон улсад хэрэглэгддэг багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжтой болжээ.
Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Монгол Улсад хөд өө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулг үй байдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд дээрх лабораторийг өргөтгөсөн. Санхүүжүүлэгч нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллага.
Нээлтийн үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан “Өнгөрсөн жил Хүнсний аюулг үй байдлын тухай хууль батлагдсан. Энэ хүрээнд өндөр хүчин чадалтай лабораторитой болох шаардлагатай болсон. Тус лаборатори мах, хоол, хүнсний ногоо, гурил зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнд олон улсад хэрэглэж байгаа багажуудыг ашиглаж, хамгийн бичил түвшинд хүртэл орц, найрлагыг тогтоохоороо давуу талтай. Хоолны хордлого, махны антибиотекийн, улаанбуудайн гурилын пестицидийн үлдэгдлийг нарийвчлан шинжлэх, хүнсний аюулгүй байдалд нэн шаардлагатай лаборатори юм” гэв.
Уг төслийн нийт өртөг нь нэг сая ам.доллар. Үүнээс 600 мянган ам.долларыг тоног төхөөрөмж авах, суурилуулахад, үлдсэнийг нь шинжээчдийн сургалтад зарцуулжээ. Төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын KFRI хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд өдгөө манай шинжээчдэд тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар сургалт хийж буй гэнэ.
Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институтийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Маралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төсөл хэрэгжсэнээр танайх шинэ тоног төхөөрөмжтэй болжээ. Одоо хүнсний бүтээгдэх үүнд хэдэн төрлийн шинжилгээ хийх вэ?
-Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний илчлэг, чанарын үзүүлэлт, амин хүчил, тосны хүчлийн бүрдэл, пестицид, антибиотекийн үлдэгдэл, хүнсний будагч, амт, үнэр оруулагч, хадгалалтыг уртасгахад зориулсан тогтворжуулагч зэрэг бодист шинжилгээ хийнэ. Өмнө нь ашиглаж байсан манай тоног төхөөрөмж цаг хугацаа, хүн хүч их шаарддаг байсан. Тэгвэл шинэ тоног төхөөрөмж шинжилгээг богино хугацаанд хийх боломж олгож байна. Лабораторийн хүчин чадлыг тухайн хүнсний бүтээгдэхүүний стандартад заасан үзүүлэлт үүдээс хэдийг нь хийж байна вэ гэдгээр тодорхойлдог. Өмнө нь манайх 80 хувийн чадамжтай байсан. Одоо 100 хувийн чадамжтай боллоо. Хүнсний бүтээгдэхүүний бүх үзүүлэлтийг тодорхойлох боломжтой. Өмнө нь бид өдөрт дунджаар арав орчим дээжид шинжилгээ хийдэг байсан бол өдгөө 50-60 дээжид хийнэ.
-Ямар тохиолдолд танайд хандах вэ?
-Манайх зөвхөн байцаагчийн авчирсан бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийхг үй. Байгууллага хүсэлт гарган бүтээгдэхүүнээ шинжлүүлж болно. Мөн иргэд чанар, аюулг үй байдалд нь эргэлзсэн бүтээгдэх үүнээ шинжлүүлэх боломжтой. Мэдээж тодорхой хэмжээний төлбөртэй. Манай лабораторийн шинжилгээний дүн улс даяар хүчинтэй.
Э.Эрдэнэцэцэг