Ойрын хэдэн жил 1100 төгрөг орчим тогтвортой байсан ам.долларын ханш сүүлийн хэдэн cap огцом өсч 1700 төгрөг давсан. Үүнийг, Монголбанк "валютын ченжүүд зохиомлоор хөөрөгдөөд байна" гэж тайлбарласан бол, валютын ченжүүд "Монголбанк өөрөө зохион байгуулалттайгаар өсгөж байгаа" хэмээн өөрсдийгөө өмөөрсөн. Харин сүүлийн үеийн мэдээллээр бол ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй төрийн төв банкныхан худлаа ярьсан болж таарч байх шиг.
Учир нь Монголбанкны захирал асан А.Батсүх, Монголбанкны Валютын газрын дарга Г.Дэлгэрмаа нарын хүмүүсийг ам.долларын ханшийг зориудаар өсгөсөн хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэнэ. Мөн Монголбанк гадаад арилжаандаа 90.000.000 ам.доллар алдсан гэсэн мэдээ байна. Тэгэхээр Монголбанкны удирдлагууд өөрсдийнхөө алдсан мөнгийг нөхөхийн тулд биднийхээ халааснаас суйлсан юм биш биз дээ.