Оросын Сонгуулийн төв комисс өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд бие
даан нэр дэвших гэж байсан долоон хүнийг бүртгэж авахаас татгалзсан байна.
Тэдний нэг нь Зөвлөлтийн үед цагаачилсан Владимир Буковский юм. Харин Баруунтны
хүчний холбооноос сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Борис Немцовыг бүртгэж авах
боломжтой хэмээн үзжээ.
Сонгуулийн төв комиссын өнгөрсөн бямба гаригт болсон хуралдаан дээр нийт
найман нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэв. Тэднээс В.Буковский, Хууль бус цагаачлалын
эсрэг хөдөлгөөний тэргүүн Николай Курьянов нарын талаар нэлээд нухацтай
яригдсан байна. Хамгийн түрүүнд тэд нэр дэвшигч Борис Немцовтой холбоотой асуудал
тэр дундаа санхүүгийн эх үүсвэрээ ил тод болгох шаардлага тавьжээ. Б.Немцов
нь ирэх нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл өөрийг нь дэмжиж буй хоёр сая хүний
гарын үсгийг авчрах ёстой. Цуглуулсан гарын үсгийг хуурамч эсэхийг шалгасны
эцэст Сонгуулийн төв комисс бүртгэж авах эсэхээ шийдэх юм.
Бусад нэр дэвшигчийг бүртгэж авахаас татгалзахдаа тодорхой шалтгаан дурдсан
байна. Жишээ нь, цагаач Буковский гэхэд хоёр иргэншилтэй, сүүлийн 10 жилийн
хугацаанд Орост амьдраагүй аж. Үүнийг батлах баримт бичгийг ОХУ-ын ГХЯ-наас
ирүүлсэн байна. Ийм шийдвэр гаргасны дараа В.Буковскийг дэмжигчид ОХУ-ын
Дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Буковскийгээс гадна Төрийн
Думын гишүүн асан үндэсний үзэлтэн Николай Курьяновыг Сонгуулийн төв комисс
бүртгэж авсангүй. Ингэхдээ түүнийг дэмжиж буй бүлэг байхгүй гэсэн тайлбар
өгчээ. Нэр дэвшигч Новосибирскт өөрийг нь дэмжигчид нь хуралдах газрын
хаягийг баримт бичигтээ заасан байна. Харин тус комиссын гишүүд шалгахаар
очиход ямар ч хурал болоогүй аж. Түүнээс гадна бие даасан нэр дэвшигчид болох
Валерий Беспалов, Дмитрий Бердников, Юрий Гужабидзе, Владимир Ищенко нарыг бүртгэж
авсангүй.
Ийнхүү одоогийн байдлаар “Нэгдсэн Орос” зэрэг нийт дөрвөн намаас нэр дэвшсэн
Ерөнхий сайдын орлогч Дмитрий Медведев, Либерал-Ардчилсан намын тэргүүн
Владимир Жириновский, Ерөнхий сайд асан Михайл Касьянов, Ардчилсан намын
дарга Андрей Богданов, Баруунтны хүчний холбооны тэргүүн Борис Немцов нарын
нийт зургаан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авчихаад байгаа юм.
Эхний гурав нь өрсөлдөх нь гарцаагүй бол М.Касьянов, А.Богданов, Б.Немцов нар
хоёр сая хүний гарын үсэг цуглуулж байж сонгуульд өрсөлдөх эрхээ авах аж.
“Газета”