Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд болно. Ойг угтан тус эмнэлгийг үүсгэн байгуулахад түүхэн гавьяатай, ЗХУ-ын эмч П.Н.Шастины үйл хэргийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулж буй аж. Манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан П.Н.Шастины үр хүүхэд эмч мэргэжил эзэмшсэн, удам дамжсан эмч гэр бүл аж.
П.Н.Шастины гуч хүү хүүхдийн мэс засалч Николай Павлович Шастин Улсын гуравдугаар төв эмнэлэгт захидал ирүүлжээ.
Тэрбээр захидалдаа, “Монгол Улсад олон жил ажиллаж, мэдлэг чадвар, туршлага дадлагаа хүн ардын эрүүл мэндийн төлөө зориулсан Шастины гэр бүлийн үе үеийн эмч нарын дурсгалыг хүндэтгэн санаж байдагт гүнээ талархаж явдаг” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мөн өөрийн элэнц өвөө Шастиныг монголчуудын итгэлийг олсон сайн эмч байсан төдийгүй сайн зохион байгуулагч болохоо харуулсан хэмээн бахархаж явдгаа бичжээ.
Түүний аав буюу монголчуудын дунд “Эмч Шастины ач” гэгдсэн Павел Николоевич Шастин мөн 1967-1970 онд хүүхдийн мэс заслыг хөгжүүлэхээр Монгол Улсад томилолт өвөртлөн ирж, хүүхдийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч хүн байжээ.
Захидал ирүүлсэн гуч хүү Николай Павлович Шастин нь одоо ОХУ-ын Москва хотын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болох Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилладаг, анагаах ухааны доктор хүн юм байна.
Тэрбээр хүүхдийн үе мөчний гэмтэл согогийг оношлох, эмчлэх чиглэлээр эмчилгээний олон шинэ аргыг санаачлан нэвтрүүлсэн ОХУ-ын шилдэг эмч нарын нэг юм. Мөн түүний хүү Павел Николаевич нь өнгөрсөн жил их сургуулиа төгсөж, эмч болсон бөгөөд одоо хүүхдийн мэс засалчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа аж.
Тэрээр захидлынхаа төгсгөлд олон зуун жилийн түүхтэй Орос, Монгол улсын найрамдал цэцэглэн хөгжиж, хоёр орны иргэн бүр хөрш орноо хайрлан хүндлэх сэтгэлийг зүрхэндээ тээж явах болно гэдэгт итгэдэг хэмээгээд Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл тавих хүсэлтэй буйгаа уламжилжээ. Гуравдугаар эмнэлгийн ой ирэх есдүгээр сард болно.