Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан.
Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас энэ сарын 09-ний өдрийн байдлаар 7 байршлийн газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлэжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу “Бэрэн констракшн” ХХК нь нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Хан-уул дүүргийн 10, 14, 15, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, Баянзүрх дүүргийн 19, 23, Чингэлтэй дүүргийн 12, 17, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлажээ.