-Ер нь хөрөнгө оруулагчдыг хадаг бариад угтдаг хэлбэр рүү шилжинэ-
Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албаны дарга П.Түмэнжаргалтай хотын цаашдын хөгжил бүтээн байгуулалт, бизнесийн орчны талаар цөөн хором ярилцлаа.
-Юун түрүүнд танд болон танай сумын иргэдэд 20 жилийн ойн мэнд хүргэе. Энэ албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд та бүтээн байгуулалт хэр зэрэг явж буй гэж бодож байна вэ. Мөн үүнийг дагаад ажлын байр хир бий болов гэдгээс яриагаа эхэлье?
-Үндсэндээ манай Замын-Үүд сум /хот/ нэлээд онцлогтой бүс. Одоогоор 15 мянга 368 үндсэн хүн амтай. Нөгөөтэйгүүр 5000 гаруй түр оршин суугч, мөн дамжин өнгөрөгч 5000 гаруй иргэн бий. Төсвийн тухай хуулиар аймгийн статустай болсон. Тиймээс хотын захирагчийн ажлын алба байгуулагдаад хоёр жил болж байна. Манай албаны үндсэн чиг үүрэг нь хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 2010 онд 332 сая төгрөгөөр хотынхоо ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, батлууллаа. Ерөнхий төлөвлөгөө гэдэг нь хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, бүс нутгийн онцлогийг харуулсан байдаг.
-Та бүхэн ерөнхий төлөвлөгөөгөө ямар байдлаар хийв. Өөрөөр хэлбэл, энэ төлөвлөгөөний дагуу ямар ямар бүтээн байгуулалт босож, үр өгөөж нь чухам хэзээ гарна гэсэн үг вэ?
-Жишээлбэл, манай хот гол төмөр замтай. Эл замаараа газар нутаг нь хуваагдчихдаг. Төмөр замынхаа зүүн талд буюу салхины доод хэсэг үйлдвэржсэн бүс байрлана. Харин цэцэрлэг, сургууль, сууршлын бүс нь баруун тал, төв хэсэгтээ оршино. Мөн орон сууцны хороолол хотын зах, төв хэсгээр байх юм. Түүнчлэн хуучин барилга байгууламжыг төлөвлөгөөнд оруулж шинэчлэх учиртай. Замын-Үүдэд хэдэн бөөний цэг барих вэ гэдгийг хүртэл судалж, тооцоо үндэслэлээр зөвшөөрөл олгоно.
-Шинээр сургууль, цэцэрлэг барьсан уу. Улсын зэрэглэлтэй хот болгохын тулд ямар ажил хийж байна вэ?
-Улсын зэрэглэлтэй хот болгох гол зорилго тавин ажиллаж байна. Ийм зэрэглэлийн хот болгохын тулд бид нэн түрүүнд нийгмийн салбараа тогтворжуулах хэрэгтэй болно. Товчхондоо өнгөрсөн онд гэхэд энэ хүрээнд 920 хүүхдийн багтаамжтай хоёрдугаар сургууль, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьсан.
Манай сумын нэгдүгээр 10 жилд 2700 хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол одоо хоёр ээлж болон буурч, ачаалал төдий чинээ багасаж байгаа хэрэг. Ингэснээр багш нарын ур чадвар, хүүхдийн сурлага дээшлэх гээд олон сайн тал бий болно гэсэн үг. Мөн ирэх намар 960 хүүхдийн гуравдугаар сургуулийг барьж ашиглалтад оруулна. Ерөнхий сайд манай суманд ирээд 15 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Энэ хүрээнд дээр дурьдсан 150 хүүхдийн цэцэрлэг, сургууль, 100 ортой нэгдсэн эмнэлэг, Соёл, спортын төв барьж байгаа. Энэ төв дотор 800 хүний суудалтай усан бассейн, 500 хүний суудалтай соёлын төв зэрэг байрлах юм. Энэ онд эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орно.
Түүнчлэн хөгжлийн гол түлхүүр нь дэд бүтэц учраас үүнд илүү анхаарч байна. Энэ салбараа сайжруулвал хүнээ тогтворжуулах боломж үүснэ гэдэг.
-Танай хотын хүмүүсийн амьжиргааны түвшин хэр байна вэ. Хэдэн хувь нь байранд, хэдэн хувь нь гэр хороололд амьдарч байгаа вэ?
-Бид хөтөлбөрийнхөө хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг нэлээд идэвхижүүлж эхэлж байна. Дахин төлөвлөлтөд 1400 айлын орон сууц барих талаар тусгасан. Одоогоор манай сумын айл өрхийн 40 орчим хувь нь орон сууцанд амьдарч байгаа. Замын-Үүд бусад аймаг, сумдтай харьцуулбал малчин гэхээс илүүтэй тээвэр, ложистик хөгжиж буй газар.
Дашрамд хэлэхэд манай хувийн хэвшлийнхэн орон сууц нэлээд барьж байгаа. Замын-Үүд гэх энэ бүс хөгжлийнхөө яг торгон хил дээр ирчихлээ. Азийн хөгжлийн банкны тусламжаар бүх дэд бүтцийг шийдчихсэн. Мөн энэ онд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Түүнчлэн цэвэршүүлэх байгууламж бариад тосгоноо холбох ажил үргэлжилж байгаа.
-Бүтээн байгуулалт идэвхитэй өрнөж байгаа талаар та онцоллоо. Гэхдээ одоо дутагдаад буй зүйл чухам юу байна вэ?
-Хөрөнгө оруулалт. Энэ маш их дутагдаж байна. Тийм болохоор хөрөнгө оруулах, хийе, бүтээе гэсэн хүмүүст манай хот нээлттэй гэдгийг дуулгая.
-Олон барилга, байгууламж сүндэрлэжээ. Харин иргэн хүний хувьд та хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх хэмжээний барилгаас нэрлэх боломжтой юу?
-Үндсэндээ хувийн хэвшил давамгайлж байгаа. Тухайлбал, “Бурхан буудай” компанийн захиалгаар барьсан 100 айлын “Гэгээн хотхон” байна. Мөн төмөр замын ажилчдын орон сууц гээд сүүлийн хоёр жилд чанартаа илүү анхаарсан орон сууцны сайхан барилгууд сүндэрлэлээ. Манай сумыг хүмүүс илүү бололцоотой, мөнгөтэй гэдгийг ярьдаг. Тэр ч үүднээс хямд үнэтэй гэхээс илүүтэйгээр чанарыг зорилт болгосон дээрх “Гэгээн хотхон” зэрэг барилгууд байна. Энэ хотхоны чанар үнэхээр ярих юм байхгүй. Паар, радиотар, цонх, хана, гадна, дотно талбай, өрөөний зохион байгуулалтын шийдэл гээд маш сайн. Барилгыг барьж байх явцад бид байнга хяналт, шалгалт тавьж ажиллаж байсан. Мөн улсын комисс хүлээж авахад нь миний бие байлцсан юм. Ер нь аливаад чанар, жудаг, хийц гэж нэг зүйл бий. Магтаж байгаа ч юм биш манай хотын хөгжилд том дэмжлэг болохуйц барилга гэж хэлмээр байна. Үнэндээ Улаанбаатар хотын Зайсанд байдаг тэр барилгуудаас дутах зүйлгүй. “Бурхан буудай” компанийнхан байшин барих зорилт тавиагүй. Тэд чанарыг урьтал болгосон юм. Энэ зорилгоо ч биелүүлсэн гэж бодож байна.
-Танай эндхийн усыг нэлээд хатуулаг ихтэй гэдэг. Бас усны хүрэлцээ муутай болохоор орон сууцны гурваас дээш давхрын айлуудад ус хүрдэггүй гэх яриа бий. Сүүлийн үед шинээр барьсан орон сууцны барилга энэ асуудлыг шийдсэн үү?
-Бид өнгөрсөн жил 13 километрээс цэвэр усны татах байгууламж барьсан. Одоо тосгоноо холбож байна. Саяын дурьдсан “Гэгээн хотхон”-ы хувьд өөрсдөө хоёр худаг гаргаж, нэгийг нь улсад хүлээлгэж өгсөн. Мөн нэмэлт шахуургатай болохоор дээд давхрын айлууд нь ус тасрах эрсдэлд орохгүй.
-Дээр та хөрөнгө оруулалт чухал байна гэлээ. Ер нь танай суманд хөрөнгө оруулах, шинээр бүтээн байгуулалт хийхээр зорьж буй хүмүүст саад бэрхшээл учрахгүй, та бүхний зүгээс төвөг удахгүй гэх баталгаа байгаа юу?
-Манай захирагчийн ажлын албаныхан өнгөрсөн гурван сард Хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулсан. Уг уулзалт дээр бид тэднийг “Одоо та бүхэн хийе, бүтээе гэж байгаа бол ороод ир. Аль ч салбар дээр хамтарч ажиллана. 100 хувь дэмжинэ” гэдгээ хэлсэн.
Ер нь хөрөнгө оруулагчдыг хадаг бариад угтдаг хэлбэр рүү шилжинэ. Дашрамд Замын-Үүд сумынхаа 20 жилийн ойн мэндийг нийт уншигчид, сумынхандаа дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.