Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн “Зунжин” худалдааны төвийн баруун талд шинээр байгуулахаар болсон.
Тодруулбал, 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна.
7 буудал орчимд автобусны эцсийн буудлууд байхаас гадна Бэлх, зуслан уруу явдаг хувийн хүмүүс ихээр байдаг тул замын хөдөлгөөний ачаалал ихтэй. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг ажлыг хийж байгаа юм.
Замын ажлыг Нийслэлийн Авто замын газраас "Наранбулаг Хан" ХХК-тай гэрээ байгуулан хийж буй бөгөөд ашиглалтад орох хугацаа нь долдугаар сарын 1. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай явж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө хүлээлгэн өгөхийг зорьж байгаа аж.