Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Хүсэлтийн дагуу холбогдох албаныхан тухайн зусланд шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд амрагч хүлээж авах эрх олгох юм байна. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран маргаашаас эхлэн 12-ныг дуустал хамтарсан шалгалт хийхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл гэх зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн хэмээн мэдэгдлээ ирүүлжээ. Үнийн хувьд үйлчилгээ, насны ангиллаас хамаарч янз бүр байгаа ч дунджаар долоо хоног амрахад 140-160 мянган төгрөг байна.