Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон. Тодруулбал, Баянгол дүүрэг III, IV хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор холбоотойгоор Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 метр орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон байна.
Тус уулзварыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд III, IV хорооллын замыг модны хоёрын замтай шууд холбох гэнэ.
Тохижилтын чулуун хавтангууд болон хөшөөний сууринд шигтгэж байрлуулсан гэрлүүдийг эвдэхгүйгээр авч дахин ашиглах юм байна.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн суурийг өндөрлөж, харагдах байдлыг илүү сүртэй болгохоор шийдвэрлэсэн байна.
Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 метр урт, нэг чиглэлдээ гурван эгнээ нийт зургаан эгнээ авто зам барих аж. Түүнчлэн Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ гурван эгнээтэй 0.74 км гүүртэй болох юм байна. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийдэх аж.
Дашрамд дуулгахад, Л.Энэбиш агсан болон залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын ар гэрийнхэнтэй хотын ерөнхий менежер уулзан бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хөшөөг шилжүүлэх, хаана, хэрхэн буцаан байршуулах талаар санал солилцож зөвшилцсөн байна.