Засгийн газрын тэргүүний санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2,7 га талбайд спортын цогцолбор байгуулж байгаа. Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 5 орчим тэрбум төгрөг зарцуулж буй цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох хөлбөмбөгийн талбай, 2,7 км дугуйн замыг өчигдөр нээжээ.
Спортын цогцолборт сагсан бөмбөг, газрын теннисний талбайнууд, гүйлт, цанын хосолмол зам удахгүй ашиглалтад орно. Ингэснээр нийслэлийнхэн гэр бүлээрээ амарч зугаалдаг гол газар болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн биеийн тамир, спортоор хичээллэх зориулалтын иж бүрэн талбайтай болох юм.
Спортын цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг сонгон шалгаруулалтын дагуу "Бүрд", "Цагаан зуун" зэрэг үндэсний компаниуд олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байна.
Гүйлтийн замыг гэхэд дотоодод үйлдвэрлэсэн зөөлөн резинэн материалаар хийсэн учир хүүхэд багачуудын аюулгүй байдлыг бүрэн хангасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.