gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Хүрэлсүх: Байгальдаа шингэдэг сүү, цагаан идээгээ уул овоондоо өргөж байхыг уриалж байна

Нийгэм
2014-05-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2014-05-26

БОНХЯ-ны Байгаль хамгаалах сан, Дагшин байгалийн андууд ТББ-тай хамтран Туул голын ай сав дагуу босгосон овооны ойр орчмын хог хаягдал, хадаг яндарыг цэвэрлэх ажлыг Хийморийн овооноос эхлүүллээ.

Энэхүү цэвэрлэгээний ажлыг хурандаа Л.Гансэлэм ахлагчтай 150-р цэргийн ангийн албан хаагчид хийж гүйцэтгэсэн юм. Энэ үеэр БОНХЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал М.Хүрэлсүхтэй цөөн хором ярилцлаа.

- Овооны хог хаягдлыг цэвэрлэх санаачилгыг танай байгууллага гаргасан уу?
- Тиймээ, энэ ажлыг манай Байгаль хамгаалах сан, Дагшин байгалийн андууд ТББ-тай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  Хийморийн овооноос эхлэн Туул голын ай сав дагуу  байгаа 20 гаруй овооны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэнэ. Хог хаягдлын ихэнхийг хадаг эзэлж байгаа. Ер нь овооны болон модонд уясан хадаг яндарыг цэвэрлэх нь энэ удаагийн цэвэрлэгээний гол зорилго. Сүүлийн жилүүдэд хүмүүс дуртай газраа овоо босгож, түүн дээрээ янз бүрийн зүйл тавих болж. Угтаа бол манай өвөг дээдэс цай, идээнийхээ дээжийг уул овоондоо өргөдөг сайхан уламжлалтай байсан. Одоо бол энэ уламжлал алдагдаж,  хог хаягдлаа овоон дээр орхиж байна.

-  Уг нь овоонд идээнийхээ дээжийг өргөдөг биз дээ?
-  Хүмүүс архины шил, таяг, хадаг, гялгар ууттай чихэр энэ тэрийг овоонд тавьж байгаа нь тэр чигээрээ хаягдал болоод зогсохгүй байгальд сөрөг нөлөө учруулж байгаа юм. Хадаг гэхэд л нефтийн шаараар үйлдвэрлэдэг, синтетик материалтай, байгальд уусч алга болдоггүй хор хөнөөл ихтэй эд. Гэтэл хүмүүс нэг нэгнийгээ дуурайгаад харсан мод, овоо болгондоо хадаг уяж, тавьж байна. Энэ нь байгаль ээжид төдийгүй тухайн хадаг тавьсан хүнд өөрт нь сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Мухар сүсэг, хадагны зохисгүй хэрэглээнээс болж байгаль дэлхийгээ сүйтгэсэн гашуун түүх Түвд оронд байдаг юм билээ. Өнөөдөр манайхан бараг тийм байдалд хүрэхэд ойрхон байна. Ер нь судлаачид хадгийг зүй зохистой хэрэглэхгүй бол хараадаг гэж ярьдаг юм билээ. Тиймээс ард иргэддээ уул овоогоо ёс заншил, өв уламжлалын дагуу шүтэж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахыг уриалж байна.

- Танай байгууллага санаачилга гаргаад 20 гаруй овоонуудыг цэвэрлэлээ. Хамгийн гол нь эргээд хог хаягдал үүсгэхгүй байх нь чухал. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?
- Уул усаа хамгаалах, байгаль орчноо хайрлах нь хүн бүрийн үүрэг. Гэтэл хүн бүр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна зарим нь бүр зөрчиж байна. Уул харагдвал овоо босгож байна. Сүүлийн үед суварга босгох нь их болсон. Бараг л хашаандаа суварга босгох нь холгүй байна шүү дээ. Энэ бүхэнд төр засгийн бодлого гэхээсээ илүү, иргэдийн ухамсар, өв уламжлалаа дээдлэх үзэл чухал байгаа юм. Бид  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалах, түүний ашиг тус, ач холбогдлын тухай мэдээллээ тогтмол хүргэж байна. Энэ нь үр дүнгээ өгч байгаа.

- Хөдөө орон нутагт энэ ажил хэрхэн хийгдэж байна?
- Бид 6 дугаар сарын эхээр Бурхан Халдун уулын Босгын овооны орчмыг цэвэрлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн орон нутгийн иргэд санаачлан байгаль хамгаалах, орчноо цэвэрлэх ажлуудыг хийсээр байгаа. Энэ ажилд оюутан сурагчид, залуучууд өргөнөөр оролцож байгаа нь сайшаалтай. Саяхан л гэхэд Хөвсгөл, Увс аймгийнхан нуурын ай сав дагуу болон машин зам дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Хөдөө орон нутгийн сургуулиуд эко тодотголтой болж, байгаль хамгаалах дугуйлан хичээллэж, сайн дурын байгаль хамгаалагчид нэмэгдэж байгаад бид их талархалтай байгаа. Цаашид байгальд ээлтэй байгууллага, хамт олон, иргэд улам нэмэгдэх байх.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан