Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ар гэрийн боломж муутай хүүхдүүдийг баярлуулахаар болжээ.
Тэд тус биржтэй хамтран ажилладаг ажил олгогч байгууллага, бүртгэлтэй байгаа ажил хайгчдын хүүхдүүд, “Манай гэр” асрамжийн газарт өсөн, хүмүүжиж байгаа бяцхан үрс болон хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын хүүхдүүдийг “Хөл хулганы орон” тоглоомын төвд бүтэн нэг өдрийн турш тоглуулах юм.
Тус үйл ажиллагааг “Их монгол жуулчин” ХХК, “Хөх хулганы орон” тоглоомын төв дэмжин ажиллаж байгаа аж.