gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     2.15
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -8
Зурхай
 2.15
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 2.15
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ITZone компани Кампус системээр үйл ажиллагаагаа явуулдаг боллоо

Бизнес
2014-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2014-05-20

Улаанбаатар хот. 2014 оны 05-р сарын 16. Мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани Кампус системээр үйл ажиллагаагаа явуулах болсноо өөрийн харилцагч байгууллагууддаа танилцуулан, хамтарсан тойрон аялал хийж, салбар төвүүдийнхээ үйл ажиллагаа, онцлогийг танилцууллаа.

Ай Ти Зон Кампус нь Текник туслалцаа үйлчилгээний төв, Software house, Enterprise Solutions Center, Агуулах болон Сургалтын төв гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.

Enterprise solutions center

Энэхүү энтерпрайз шийдлийн нэгдсэн төвд дата центрийн шийдэл стандарт, мониторинг центрийн шийдэл, хяналтын камер, галын дохиолол, оффис болон гэрийн ухаалаг системийн шийдэл, дүрст хурал, програм хангамжийн нэгдсэн систем зэрэг дэвшилтэт технологи бүхий шийдлүүдийг бодитоор туршин, судлан үзэх боломжийг бүрдүүлсэн байна.

Software house

Өндөр түвшний анхаарал төвлөрөлт шаарддаг програмист хүний ажлын байрны онцлогт нийцүүлэн “Ажил Чөлөөт цаг” дизайны концепциор маш шинэлэг, чөлөөтэй, тав тухтай орчин бүхий SOFTWARE HOUSE –ийг шинээр байгуулжээ.

“Software house”-ийн зохион байгуулалтыг хийхдээ Google, Facebook зэрэг дэлхийд танигдсан компанийн оффисоос санаа авч уулзалтын өрөө, амралтын өрөөнд нүд амраагч зураг байршуулж, үүдний хэсэгт номын сан засч, нэг хүнд хоёр дэлгэц стандартаар орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан тус тус байна.

Техник туслалцаа үйлчилгээний төв

“Анун” төвийн баруун талд Техник туслалцаа үйлчилгээний төв байрлах ба мэргэжлээрээ 3-15 жил ажиллаж буй Oracle, Cisco, DELL, HP, Canon зэрэг дэлхийд тэргүүлэгч 30 гаруй компанийн мэргэшсэн сертификаттай инженерүүд борлуулалтын дараах засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэн ажиллаж байна.  

Мөн тус төвийн инженерүүд Монголд “Oracle-Field Delivery Partner”, “HP-Servise One Expert”, “Cisco-Silver Partner” зэрэг үндсэн системийн туслалцаа, үйлчилгээг үзүүлэх албан ёсны эрхтэйгээс гадна Canon хувилагчийн үйлчилгээ, Компанийн гэрээт үйлчилгээ, 24/7 Enterprise Support үйлчилгээнүүдийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай олгож байна.

Сургалтын танхим

Ажиллагсдынхаа сургалтын хэрэгцээг бүрэн хангах, чөлөөт цагаа зөв боловсон, үр ашигтай өнгөрүүлэхэд зориулан тус танхимыг байгуулсан байна. Энэхүү танхимд чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан спорт, хөгжмийн хэрэгслүүдээс гадна шинэ санаагаа танилцуулж, туршлага солилцох боломжийг олгосон уулзалтын ширээ, дэлгэц байрлуулсан ба тэнд амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөөс гадна мэдээллийн технологийн салбарын сургалтыг явуулж, уулзалт зохион байгуулах орчинг бүрдүүлжээ.

Агуулах

Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй уялдуулан агуулахын системийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, 24/7 камерын болон галын дохиоллын системд холбосон.

“P Track” бараа материалын бүртгэл болон Bar Code удирдлагын системд холбогдсон нийт 1500 метр.кв талбайд мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, хадгалагддаг байна.   

Ийнхүү Google Сampus, Microsoft Campus шиг дэлхийд тэргүүлэгч мэдээллийн технологийн компаниудын жишгээр монголд анх удаа бий болгоод буй Ай Ти Зон Кампус цогцолбортой танилцах аялал харилцагчдын хувьд туршлага судлах, шинэ шийдлүүдийг сонирхох, сонголт хийх зэрэг олон боломжийг олгосон онцлогтой үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан