Сэлэнга аймгийн нутаг дэвсгэрээс Шинэ чулуун зэвсгийн үеийн, томоохон суурингийн буйр туурь олсон тухайгаа доктор Ө.Бавуу мэдээлжээ.
Энэ мэдээлллийн дагуу ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, дотор, профессор Д.Цэвээндорж, доктор Н.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй, нарийн мэргэжлийнхэн газар дээр нь очиж, шалгасан байна. Ингээд дээрх мэдээлэл үнэн зөв байсныг тогтоожээ.
Эрдэмтэд Сэлэнгэ аймгийн нутгаар хайгуул тандалт хийхэд, эртний чулуун зэвсгийн үеэс шинэ чулуун зэвсэг хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеүдийг дамжсан томоохон суурингийн туурь байж болзошгүй газрыг нээн ирүүлжээ.
Үе үеийн зэвсгийн үлдэцүүдээс дээж авч, лабораторын шинжилгээ хийн, магадлан тогтоох ажил цааш үргэлжлэх юм байна.