Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт өнгөрөгч хоёрдугаар сарын 23-наас хийгдэж эхэлсэн. Тэгвэл коронавирусийн вакцинжуулалтын талаар Та юу мэдэх ёстой вэ? Таны мэдэж болох бүх мэдээллийг бид багцлан хүргэж байна.
ВАКЦИНЖУУЛАЛТ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Вакцинжуулалт өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын нэгдүгээр долоо хоног бүхэлдээ вакцинжуулалтын хугацаа байхаар тооцож байна. Засгийн газрын 100 хоногт буюу тавдугаар сарын 9-нд бид вакцинжуулалтаараа дэлхийн эхний таван улс болох зорилт тавьж байна гэж хэлсэн юм.

ОДООГИЙН БАЙДЛААР ДАРХЛААЖУУЛАЛТАД ХЭДЭН ХҮНИЙГ ХАМРУУЛААД БАЙНА ВЭ?
Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-нд 10444 иргэн, нийт 290.108 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ нь эхний тун бөгөөд хоёр дахь тунгийн вакцинжуулалт 4 дүгээр сарын эхээр эхэлнэ.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСТ ДАРХЛАА ХЭЗЭЭ ТОГТОХ ВЭ?
Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа дархлаа үүснэ. Манай улсад эхний ээлжинд вакцин хийлгэсэн хүмүүст ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр бүрэн дархлаа тогтоно.
ӨНӨӨДӨР ХААНА, ЯМАР БАЙРШИЛД ХИЙЛГЭХ ВЭ?

ЯГ ОДОО ХЭДЭН ЯМАР АНГИЛЛЫН ХҮМҮҮСИЙГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА ВЭ?
Одоогоор 50-иас дээш насныхныг вакцинд хамруулж байна. Мөн 18-25 насныхныг вакцинд хамруулахаар энэ долоо хоногоос бэлтгэл ажлаа хийж байна.

ЯМАР ТӨРЛИЙН ВАКЦИН МАНАЙ УЛСЫН ИРГЭД ХИЙЛГЭХ ВЭ?

АЛЬ ВАКЦИН ХАМГИЙН САЙН ВЭ?
Сайн, муу вакцин гэж байхгүй. Олдсон вакцин л хамгийн сайн гэж ДЭМБ-аас зөвлөлөө.
ХЭДЭН ТУН ВАКЦИН, ЯМАР ЗАЙТАЙ ХИЙЛГЭХ ВЭ?
Вакцин бүгд хоёр тун хийх заалттай бөгөөд хоорондын хугацаа нь 21-28 хоног. Хоёр тун вакцин нэг үйлдвэрийнх байх ёстой.
ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН ХҮМҮҮС ВАКЦИН ХИЙЛГЭХ ҮҮ?
Халдвар аваад эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 4835 хүн бий.
ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч ГЭСЭН ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛ БИЙ ЮУ?
Вакцин хийлгэсэн ч халдвар авах, тараах эрсдэл байгааг мартаж болохгүй. Одоогийн байдлаар вакцины эхний тунгаа хийлгэсэн хоёр хүн коронавирусийн халдвар аваад байна.
ЯМАР ХҮМҮҮС ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХГҮЙ ВЭ?
- 18 нас хүртэлх хүүхдүүдийг
- Харшилтай хүмүүс
- Өндөр халуурч буй хүмүүс
- Халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй.
ВАКЦИН ХИЙЛГЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
- Хийлгэх гэж буй вакциныхаа талаар ойлголттой байх
- Вакцин хийлгэхийн өмнө юм идсэн, урд өдөр нь сайн амарсан байх
- Өмнө болон дараа нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж болохгүй
- Огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх
- Вакцин хийлгэх өдрөө дотуураа богино ханцуйтай цамц өмсөхөд илүүдэхгүй
- Давтан тунгаа төлөвлөгөөт хугацаандаа хийлгээрэй
- Өөрийн биеийн байдлаа ажиглах
- Ойрын хугацаанд өөр төрлийн вакцин товлохгүй байх
- Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ВАКЦИНЖУУЛАЛТ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
Орон нутагт дархлаажуулалтын ажлыг албан ёсоор ирэх тавдугаар сарын 1-нд эхлүүлнэ гэж Шадар сайд мэдээлсэн. Гэсэн хэдий ч халдварын эрсдэл өндөр байгаа Орхон, Дархан-Уул аймгууд мөн Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийн вакцинжуулалт эхэлсэн.
ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ГЭХИЙГ БАТЛАХ БАРИМТЫГ ХААНААС АВАХ ВЭ?
Вакцин хийлгэсэн тухай сертификатыг E-Mongolia цахим хуудсаас монгол болон англи хэл дээр хэвлэж авах боломжтой.

ТУС СЕРТИФИКАТААР ГАДААД РУУ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Тухайн сертификатаар тухайн хүнийг бүрэн тун хийлгэсэн эсэхийг мэдэх боломжтой бөгөөд түүнийгээ үзүүлээд эмчилгээ үйлчилгээ авах, гадаад руу явах гээд хаана ч зорчиж болно.