“Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежерийн албанд Э.Лхагвыг томиллоо. Тэрээр тус газрын Тэргүүн зөвлөх албан тушаалд 2018 оноос хойш ажиллахын зэрэгцээ ерөнхий менежерийн үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн юм. Э.Лхагва нь засгийн газрын харилцаа, олон нийт, байгууллагын (дотоод) харилцааны асуудлыг цаашид чиглүүлж, удирдан ажиллана.
Харин Орон нутгийн хэлтсийн Ахлах менежер Г.Сугарыг Ерөнхий менежерийн албан тушаалд дэвшүүлэн томилсон. Г.Сугар нь Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутаг, оролцогч талуудтай түншлэл, тогтвортой харилцааг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.
Эх сурвалж: Оюу толгой