Сонгуульд оролцож санал өгөх үйл явцыг бүхэлд нь илэрхийлэх харилцан уялдаа, хамаарал бүхий “Санал өгөх алхам” гэж бий. Энэ нь сонгуульд оролцоно гэдэг зөвхөн саналаа өгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд ирэх сонгууль хүртэл үргэлжлэх үйл явц юм.
Алхам-1. Сонгогчийн бүртгэлээ баталгаажуулах
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, бүртгэгдээгүй эсвэл мэдээлэл нь буруу бол хуульд заасны дагуу гомдол гарган шийдвэрлүүлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр та сонгуульд оролцож, санал өгөх эрхээ эдлэх боломжтой болно.
Алхам-2. Тэнцвэртэй мэдээлэл цуглуулах
Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн бодлого, мөрийн хөтөлбөр, алсын хараа, нэр дэвшигчдийн мэдлэг боловсрол, чадвар, ажлын туршлага зэргийн талаар бодитой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас аваарай. Мөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй харьцуулан судалж, бүрэн эрхэд нь хамааралгүй асуудал тусгасан эсэхийг нягтлаарай.
Алхам-3. Харьцуулан үнэлэх
Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар цуглуулсан мэдээллээ судалж, нэр дэвшигчийн үзэл бодол, мөрийн хөтөлбөр, туршлагыг харьцуулан үнэлээрэй. Мэдээллийн эринд асар олон мэдээлэл дундаас та үнэн бодитой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, худал мэдээлэл, хуурамч амлалтыг ялгаж салгах нь чухал.
Алхам-4. Сонголтоо хийх
Та харьцуулж үнэлсэн дүгнэлтдээ тулгуурлан итгэл үнэмшлээрээ өөрийн болон улс орны ирээдүйг найдан атгуулж болох, итгэл даах, шударга, чадварлаг, хариуцлагатай нэгнийг нь сонгоорой. Сонголтоо хийхийн өмнө дараах асуултыг өөрөөсөө асууж хариултыг нь тунгаан бодохыг сануулъя.
№ |
Хариуцлагатай сонгогч миний өөрийгөө сорих асуултууд |
Таны хариулт |
Хэрвээ “Үгүй” гэж хариулсан бол та дараах зөвлөмжийг дагаарай |
|
Тийм |
Үгүй |
|||
1 |
Сонгууль хэзээ болохыг мэдэж байгаа юу? |
|
|
Бид 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийг сонгоно. Нэмэлт мэдээллийг Сонгогчдын Боловсрол Төвийн 1800-2800 лавлах утсаар авч болно. |
2 |
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэмэгдсэнийг мэдсэн үү? |
|
|
Ерөнхийлөгч нь 6 жилээр, нэг л удаа ажиллах боломжтой болсон. Тиймээс Бид 2027 он хүртэл ажиллах Ерөнхийлөгчийг сонгоно. Сонгуульдаа хангалттай мэдээлэлтэй оролцож, сонголтоо хариуцлагатайгаар хийгээрэй. |
3 |
Ерөнхийлөгч ямар бүрэн эрх хэрэгжүүлдэг талаар хангалттай мэдэж байгаа уу? |
|
|
Ерөнхийлөгч нь УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх. гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсыг төлөөлөх элчин сайдыг томилох, улсын цол, цэргийн дээд цол, одон, медаль хүртээх; уучлал үзүүлэх; Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох; Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх; цэргийн дайчилгаа зарлах; мөн тодорхой заасан онцгой нөхцөлд онц байдал зарлах зэрэг бүрэн эрхтэй. Нэмэлт мэдээллийг Сонгогчдын боловсрол төвийн албан ёсны хуудаснаас үзнэ үү. |
4 |
Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу? Тэдний талаар тэнцвэртэй хангалттай мэдээлэл авсан уу? |
|
|
Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр бол хэрэгжүүлэхээр амлаж буй ажлын төлөвлөгөө юм. Түүнд багтсан бодлого, арга хэмжээ нь 2027 он хүртэлх 6 жилд таны амьдрал, манай нийгэм, улс орон маань ямар байхад хэрхэн нөлөөлөх тухай дүгнэж бодоорой. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь сонгогчид таалагдах сайн сайхан амлалт, “хүслийн жагсаалт” биш харин бодитой хэрэгжиж үр шимээ өгөх бодлого байх, эдгээр нь хуулиар Ерөнхийлөгчид оноож өгсөн бүрэн эрхийн хүрээнд багтсан байх нь чухал. Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй заавал танилцаарай. |
5 |
Мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зүйлс нэр дэвшигчийн хөтөлбөрт байгаа эсэхийг судалсан уу? |
|
|
Мөнгө, эд хөрөнгийн эрх олгох, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, ажлын байранд зуучлах зэрэг амлалт нь сонгогчдын саналыг худалдаж авах зорилготой тул мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглодог. Эдгээр нь таны саналыг татан, улмаар хууль бус аргаар эрх мэдэлд хүрэх санаархал юм. Хариуцлагатай нэр дэвшигч хуулийг ягштал мөрдөж ажилладаг тул мөрийн хөтөлбөр нь хуульд нийцсэн эсэхийг нягтална уу. |
6 |
Мөрийн хөтөлбөрүүдийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй нь харьцуулж үнэлсэн үү? |
|
|
Хэрвээ нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт бүрэн эрхэд нь хамааралгүй үйл ажиллагаа, амлалт тусгагдсан бол мөн л таны саналыг татах зорилготой “биелэх боломжгүй хуурамч амлалт” гэж ойлгоорой. Ерөнхийлөгчийн хуулиар олгосон бүрэн эрх УИХ, Засгийн газраас өөр тул харьцуулж үнэлнэ үү. |
Алхам-5. Саналаа өгөх
Сонгуулийн санал авах өдөр 2021 оны 6 дугаар сарын 09-ны 07:00-22:00 (Улаанбаатарын цагаар) цагийн хороонд орон даяар үргэлжилнэ. Та энэ өдөр санал авах байр руу очихдоо амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахин саналаа өгөөрэй. Ингээд таны сонгуулийн оролцоо дууслаа гэж үү?
Алхам-6. Хэрэгжилтийг үнэлэх, хянах
Сонгууль өнгөрсний дараа сонгосон төрийн түшээгээ хараанаасаа алдахгүй байж, мөрийн хөтөлбөр нь хэрхэн хэрэгжиж буйг хянаарай. Магадгүй таны дэмжсэн нэр дэвшигч сонгогдохгүй байж болох ч сонгуулийн дүн гарна. Сонгууль бол иргэдийн хамтын шийдвэр учраас хэн ч сонгогдсон иргэд нийтээрээ 2027 он хүртэлх хугацаанд шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн ажлыг хянах эрх болон үүрэгтэй.
7. Хариуцлагатайгаар саналаа өгөх
2027 он хүртэл зургаан жил ажиллах Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох өдрөө хариуцлагатайгаар очиж саналаа өгөөрэй.
Эх сурвалж: Сонгогчийн боловсрол төв