Суурьшлын бүс тэлж байгаатай холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
СБД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үүрнээсээ төөрсөн хоёр бодгаль начин шонхрын нисгэл ангаахай, гэмтсэн нэг бодгаль хондлой цагаан ураацайг авч “Зэрлэг амьтны асрах байр”-анд асарч байна.

Түүнчлэн СХД-ийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхийтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавьж, ХУД, СХД, ЧД-ийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр бодгаль сарьсан багваахай, хоёр бодгаль өмхий хүрэн, нэг бодгаль рашааны могой, хоёр бодгаль бамбай хоншоорт могойг тус тус барьж байгальд эргүүлэн тавилаа.
Иргэд оршин суугчдад анхааруулахад Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байж дуудлага мэдээллийг ажлын цагаар:
- Нийслэлийн Байгаль орчны газар 11 323780 тоот утсаар, бусад үед
- Нийслэлийн Шуурхай Удирдлагын Төв 310005 тоот утсаар өгөхийг анхааруулж байна.