-Зургадугаар сарын 6-наас анхны “Railbus” зорчигчдоо тээвэрлэнэ -
Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүртэл тодруулбал, Толгойт-Амгалангийн чиглэлд 45 минут зорчих боломжтой болсон сайхан мэдээг дуулгаж байгаадаа таатай байна.
Өнөө өглөө РА-2 маягийн 136 хүний суудалтай, 250-300 орчим хүн зорчих боломжтой “Railbus”-ыг хүлээн авч, анхны зорчигчдоо суулган Толгойт өртөөг зорьлоо.
Монголдоо анхдагч болж буй энэ төмөр замын автобус 12:00 цагт Улаанбаатар төмөр замын буудлаас хөдөлж даруй 10 минутын дотор Толгойт өртөөнд хүрлээ.
Харин буцахдаа 12:19 цагт хөдөлж 7 минутын дотор вокзалын буудалд ирсэн юм.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь ашиглан энэ төмөр замын автобусыг үйлчилгээнд оруулж буй бөгөөд нэг замтай үед өдөрт гурван удаа хос замтай болсон үед зургаан удаа эргэлт хийх юм байна.
Метроны эхлэл болж буй төмөр замын автобус зургадугаар сарын 6-наас зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ.
Төлөвлөж буйгаар Толгойт өртөөнөөс Амгалан хүртэл дундаа зургаан удаа зогсоход дунджаар 45 минут зарцуулах тооцоотой байгааг УБТЗ-ын Замын аж ахуй хариуцсан орлогч дарга Д.Батбаатар хэлж байлаа.
Зогсоолуудыг дурдвал,
-Толгойт
-5 шар
-УБ төмөр замын төв буудал
-Дунд гол
-Нарантуул
-Жанжин клуб
-Амгалан буудал байх аж.
Нийслэлээс энэ ажилд зориулан дөрвөн байршилд нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоолыг засварлахад зориулан 300 сая төгрөгийг гаргаж өгч байгаа аж. Энэ ажлыг УБТЗ хариуцан ажиллаж байгаа аж.
Цаашид “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хотын дундуур шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд эхний ээлжийн Хархорин зах-Толгойт өртөө чиглэлд төмөр зам барьж хүлээлгэн өгөхөөр барилгын ажлаа эхлүүлсэн байна.
Одоогийн байдлаар тасалбарын үнэ, цагийн хуваарь тодорхойгүй байгаа бөгөөд талууд тохиролцсны дараа нийтэд зарлах гэнэ.