gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авиа компаниуд өөртөө эрсдэл дуудаж байна уу

Нийтлэлчийн булан
2014-05-14
0
Twitter logo

Олон улсын агаарын тээ­вэрлэгчдийн хол­бооноос саяхан ма­най улсын “Мэргэван”, “А жет” компаниудад шалгалт хий­жээ. Дээрх компаниуд нь зо­риулалтын түлшээр авиа ком­паниудын онгоцуудыг сум­лах үйлчилгээ үзүүлдэг юм. Шалгалтын явцад хоёр ком­панийн үйл ажиллагаа олон ул­сын агаарын тээвэрлэгчдийн холбоо буюу IATA байгууллагын стандартыг хангаж байгаа нь тогтоогдсон байна.

Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц сураггүй алга болоход  чанаргүй шатахуунаас бол­сон байж магадгүй гэсэн таа­маг гаргах болсон.

Сүүлийн үед дэлхий дээр чанаргүй шатахуунаар цэнэг­лэс­нээс шалтгаалсан онгоцны ос­лууд нэмэгдэх хандлагатай байгаа­тай холбогдуулан IATA холбооноос гишүүн авиа ком­паниудынхаа онгоц­ны ша­та­хуун нийлүүлж, сум­лах үйл­чилгээ үзүүлдэг ком­па­ниуд­­даа шалгалт явуулж бай­гаа юм байна. Тэд гишүүн ком­­паниудад нь шатахуунаар цэ­нэглэх үйлчилгээ үзүүлдэг ком­паниуддаа хоёр жил тутамд шалгалт явуулдаг ч шатахууны чанараас шалтгаалсан онгоцны осол нэмэгдэх, компанийн та­лаар гомдол гарсан то­хиол­долд шалгалтын хугацааг ойр­туулдаг аж.

ОУАТХ-ны Чанар хяналтын албаны байцаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд “А жет”, “Мэргэван” компанид ажиллаж, шатахууны чанар, сумлагч ма­шин, ажилчдын мэдлэг чадвар, сур­галтад хамрагдсан байдал зэргийг шалгасан аж.

Онгоцны түлш нь нислэгийн аюулгүй байдалд маш чухал нөлөөтэй бөгөөд осол сүйр­лүү­дийн нэлээд хувь нь ча­наргүй шатахуунаар цэнэг­лэс­нээс үүдэн гардаг байна. Ма­най хоёр ком­панийн түлш ямар ч байсан олон улсын стандартыг хангаж чаджээ. Хэрвээ шатахууны ча­нар муу гарсан бол ОУАТХ өөрийн вебсайт дахь “хар жаг­саалт”-даа оруулж, тухайн ком­пани өөр ямар ч авиа компанид үйл­чилгээ үзүүлж чадахгүйд хүрдэг юм байна. Манай хоёр компани шалгуурыг амжилттай давснаар дээрх жагсаалтад баг­тах эрсдлээс зайлжээ.

Гэхдээ шатахуун чанартай гар­лаа гээд Монголын иргэний агаа­рын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд шатахуун сумлах ажиллагааг дүрэм журмын да­гуу явуулж байгаа гэсэн хэ­рэг биш. Шатахуун сумлах ажиллагаа нь маш нарийн дэг журамтай явагддаг. Ингэхдээ том, дунд, бага оврын онгоц цэнэглэх журам нь хоорондоо ялгаатай.

Тухайлбал, хамгийн наад зах нь онгоц сумлаж байх үед эргэн тойронд саадгүй, талбай цэвэрхэн байх ёстой байдаг аж. IATA буюу олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоонд одоогоор Монголын авиа компаниудаас ганцхан МИАТ л гишүүнчлэлтэй байдаг юм байна. Тиймээс холбооны­хоо стандартад нийцүүлээд үйл ажиллагаагаа зохион бай­гуу­лаад хэвшчихсэн бай­даг аж.

Харин бу­сад ком­паниудын хувьд одоо­гоор элсч чадаагүй байна гэ­дэг нь уг холбооноос тавь­даг чанар стандартыг хангах ча­дамж одоогоор бүрдээ­гүй­­тэй холбоотой бололтой. Мэр­гэжлийн хүний ярьж байгаагаар, чу­хам эдгээр компаниуд ша­та­хуун сумлуулахдаа зохих дү­рэм журмыг биелүүлэлгүй зор­чигч­доо эрсдэлд оруулж байдаг байна.

НҮБ Монголд нислэг үйлд­дэг авиа компаниудын эрсд­лийн үнэлгээг тогтоож, тус­гай жагсаалт гарган дотоод хэрэг­цээндээ ашигладаг гэсэн мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр олон нийтэд ил болж байсныг зарим уншигчид мартаагүй байх. Уг жагсаалтад Монголд нис­лэг үйлддэг найман ком­панийн нэр байснаас ОХУ-ын “Аэрофлот”, БНХАУ-ын “Эйр Чайна”, БНСУ-ын “Кореан Эйр”, Турк улсын “Туркиш Эйр­лайнз” компани “А”, Монголын авиа компаниудаас МИАТ, “Изинис Эйрвэйс” хоёр “В” үнэл­гээг хангаж бусад нь “D”, “C” үнэлгээтэй хэмээн би­чигдсэн байсан.

Авиа компаниуд онгоц сумлах үедээ зохих дүрэм журам баримталж байгаа эсэхийг байнга хянаж, шалгадаг байвал иргэний агаа­­рын тээврийн салбарыг эрсд­лээс хамгаалах нэг чухал алхам бо­лох юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /IACO/, Дэлхийн агаарын тээвэрлэгч компаниудын хол­боо /IATА/ зэрэг мэргэжлийн бай­гууллагууд авиа ком­паниудыг А, В, C, D гэсэн дөр­вөн шатлалаар үнэлдэг бө­гөөд С ангилалд хамаарах авиа компанийг “агаарын опера­то­рын аудит хийгдээгүй, хуучин он­гоц­той”, “D” ангилалд багт­сан компанийг дээрх хоёр дээр нэмээд “асуудалтай” хэ­мээн тодотгосон байсан. С үнэлгээ авсан авиа компа­ниар НҮБ-ын ажилтан зайлш­гүй үйлчлүүлэхээс өөр сон­голтгүй тохиолдолд удирд­лага, хариуцлагатай албан тушаалт­ны зөвшөөрлийг авч байж үйлчлүүлэх ёстой байдаг аж. D үнэл­гээ бүхий авиа ком­паниар үйлч­­лүүлэхийг шууд хориг­лосон байна.

Дээрх үнэлгээ бол НҮБ өөрийн ажилтны аюулгүй бай­дал, байгууллагынхаа үйл ажиллагааны тогтвортой байдлыг хан­гахын тулд тусгайлан хийл­гэсэн шалгалтуудын үр дүн бөгөөд яг үнэн хэрэгтээ бол олон улсын байгууллагад эл­сээгүй авиа компаниудад ямар шал­галт ирэх билээ.

Агаарын  тээвэрлэгчдийн “Хар жагсаалт” буюу “Black list”-ийг Европын холбоо болон АНУ-ын Холбооны нисэхийн удир­дах газраас гурван сар ту­тамд албан ёсоор шинэчлэн гар­гадаг бөгөөд Европын хол­бооны албан ёсны сэтгүүлд /Official Journal of the European Union/-д хэвлэн нийтлүүлдэг аж.

Европын Холбооны “хар жагсаалт”-д байгаа авиа компани, иргэний нисэхийн байгууллагын дунд Монгол Улсын авиа компанийн нэр ороогүй байгаа нь сайн хэрэг. Гэвч гадаад улсууд руу нислэг үйлддэг авиа компаниуд IATA зэрэг гишүүддээ өндөр шаардлага тавьдаг олон ул­сын байгууллагад элсэж, ажил үйлчилгээ, дүрэм журмаа олон улсын төвшинд хүргэх зайлш­гүй шаардлага байна. Тэ­гэхгүй зөвхөн Монголын стан­дарт болж байна гээд яваад бай­вал “олон хавар нэгэндээ...” гэгч бо­лохыг хэн үгүйсгэх билээ.   

Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц өн­гөр­сөн гуравдугаар сарын 8-ны өдөр сураггүй алга болж 21 дүгээр зуу­ны тайлагдашгүй оньсогын тоог нэгээр нэмсэн билээ. Хол­богдох албан тушаалтнууд, мэр­гэжилтнүүд эхлээд хул­гай­лагдсан гэж байсан ч сүүлд чанаргүй шатахуунаас бол­сон байж магадгүй гэсэн таа­маг гаргах болсон.

Чанарын шаардлага хангахгүй түлшнээс шалтгаалаад онгоц төлөвлөсөн замаа туулж чадахгүй байх, шатахуунд байх ус, элдэв бохирдлоос болж хөдөлгүүр ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг байна. Манайд бол гарч байгаа хамгийн том дутагдал нь сумлах ажиллагааг зохих дүрэм журмын дагуу явуулдаггүй явдал аж. Энэ нь ямар үр дүнд хүргэж болохыг дээр өгүүлсэн билээ. Тиймээс авиа компаниуд онгоц сумлах үедээ зохих дүрэм журам баримталж байгаа эсэхийг байнга хянаж, шалгадаг байвал иргэний агаа­­рын тээврийн салбарыг эрсд­лээс хамгаалах нэг чухал алхам бо­лох юм.

Б.Усгал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан