Ерөнхийлөгчийн зарилгаар томилогддог Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн хугацаа дуусгавар болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Ерөнхийлөгч 2009 онд "Сонгогчдын боловсрол төв"-ийн тэргүүн Р.Бурмаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, "Нээлттэй нийгэм форум"-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, "Нирум фильм" студийн захирал Р.Батсайхан, "Глоб интернэшнл" төрийн бус байгууллагын Г.Даваахүү, "Зориг сан"-гаас Б.Гэрэлмаа, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ж.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн НШУС-ийн багш Д.Сүхбаатар, "Нээлттэй нийгэм форум"-ын зөвлөх Г.Баярцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, "25 дугаар суваг" телевизийн А.Баатархуяг, МХАҮТ-ын Ц.Энхцэнгэл, "Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв"-ийн тэргүүн М.Ичинноров, "Нэг ардчилал клуб"-ын Т.Хасбаатар, "Ардчилал сан"-гийн Г.Байгальмаа нарыг томилсон.
Гэтэл Ерөнхийлөгчийн томилсон хяналт тавих гишүүд өнгөрсөн хугацаанд ихэнх нь улс төрийн болон төрийн жинхэнэ албанд томилогдчихсон, хугацаа нь ч дуусгавар болсон.
Иймээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Барилга хот байгуулалтын сайд Г.Байгальмаа тэргүүтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.