2014 оны сүүл гэхэд дэлхий дахинаа цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо гурван тэрбумд хүрэх гэж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 40 хувьтай тэнцэх талаар НҮБ-ын дэргэдэх Олон улсын цахилгаан харилцааны холбооноос мэдээллээ.
Цахим сүлжээг хамгийн их хэрэглэдэг орнууд Ази-Номхон далайн бүс нутагт хамрагддаг хэдий ч Европын орнууд өндөр түвшний сүлжээгээрээ ялгаатай байдаг гэнэ. Харин өдийг хүртэл цахим сүлжээг хэрэглэж чадахгүй байгаа иргэд бол хөгжиж байгаа орнуудад ногддог.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ оны сүүлээр Африк тивийн орнууд түлхүү цахим сүлжээнд холбогдох бололтой. Тиймээс энэ тив холболтын өсөлтөөрөө тэргүүлэх байрыг эзлэх аж. Харин гар утсыг оны сүүлээр дэлхийн долоон тэрбум хүн хэрэглэж эхлэх бөгөөд тэдний дийлэнх нь хөгжиж байгаа орнуудад ногдох юм байна.