Нийслэлийнхний өмнө тулгамдаж буй зэвтэй усны талаар бид хөндөж буй. Энэ хугацаанд уншигчдаас маш олон захидал ирсээр байгаа юм. Уншигчдын дийлэнх нь усны асуудалтай орон сууцны оршин суугчид байсан бөгөөд зэвтэй ус тэдний амьдрал ахуй, эрүүл мэндэд нь хэрхэн сөргөөр нөлөөлж буйг захиандаа дурьдсан байлаа. Олон зүйл нуршилгүй уншигчдаас ирүүлсэн захидлаас хүргэе.
Шинэ хоолойтой учраас зэвтэй гарч байна. Усаа сайн гоожуулаач гэж загнуулсан /"Алтай хаус"/
Ундны ус шаардлага хангахгүй байгаатай холбогдуулан танай сайтад хандаж болно гэсний дагуу захиа бичиж байна.
Манай гэр бүл "Алтай хаус" хотхон ашиглалтанд орж байх үед нь буюу 2012 оны 12 дугаар сард нүүж орсон.
Тэр үед ус буцалган шилтэй саванд хийхэд цийдэм маягийн өнгөтэй байсан ба ёроолд нь цагаан зүйл тунаж байсан юм. Улмаар усны хоолойтой холбосон шүүлтүүр авч хэрэглэсэн ч усанд цагаан зүйл тунасан хэвээр байв. Тиймээс зөөврийн усыг ундандаа хэрэглэх болсон.
Нүүж орсны эхний саруудад гайгүй байсан боловч удалгүй зэвтэй ус байнга гоожих болсон. Заримдаа зүгээр юм шиг байдаг ч энэ байдал одоо хэвийн үзэгдэл мэт болж байна.
Усанд орсны дараа арьс ихээр хуурайшиж холцруутахын сацуу аяга таваг угаахын хооронд л хуурайшиж гарын арьс хагардаг.
Бид усны талаар СӨХ-дөө гомдол гаргахад шинэ хоолой учраас зэвтэй гарч байгаа гэсэн тайлбар өгч, бусад айл гомдол гаргаагүй байна. Танайх усаа сайн гоожуулаач гэж бараг загнуулсан. Мөн СӨХ-с холбогдох газраас хийлгэсэн шинжилгээний хариу авчирч өгсөн ба хэвийн гэсэн. Энэ бол яалт ч үнэнд нийцэхгүй зүйл гэж бодож байна.
Манай хотхон ойролцоогоор 41 айлтай, ихэнхи нь "Алтай констракшн" ХХК-ний ажилчид болон тус компанийн удирдлагуудын хамаатан садан тул хэл ам хийсэн ч үр дүн муу байна. СӨХ нь хүртэл тус компанийн охин компани байх жишээтэй.
Миний зүгээс та бүхний хийж буй ажлыг дэмжиж байгаа ба зэвтэй ус гарч буй бичлэг зураг байгаа болно.
Оршин суугч Х.Отгонжаргал
Крантны холигч, алчуур хатаагч шүршүүр бүгд зэвэнд идэгдсэн /“Шинэ туулын хөвөө”/
Танай нийтлэлийг уншаад санаа амарлаа. Зэвтэй усны тухай хаана хандах ёстойгоо мэдэхгүй, хий дэмий л СӨХ болон контортойгоо хэрүүл хийсээр өдий хүрэв. Манайх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Шинэ туулын хөвөө” хотхон 36 дугаар байранд амьдардаг. Яг л ийм зэвтэй ус гарна. Үүнээс болоод крантны холигч, алчуур хатаагч шүршүүр бүгд зэвэнд идэгдэж, гэнэт л буудна ус алдана. Дахин дахин шинээр худалдаж авна. Маш их зардал гардаг. Энэ талаар сайн судалж, холбогдох газарт нь дуулгаж өгнө үү гэж хүсье.
Оршин суугч Л.Энхболор
Банндаа усанд орохоо байсан /Ханбүргэдэй дэлгүүрийн урд орших 5 давхар байр/
Манайх төмөр замын Ханбүргэдэй их дэлгүүрийн урд талын таван давхар орон сууцанд амьдардаг. Манай крантнаас маш их зэвтэй ус гоождог. Банн дүүргээд орох гэхээр улаан хүрэн өнгөтэй ус гарсан байдаг юм. Одоо галын өрөөний крант, шүршүүртээ ус цэвэршүүлэгч авч ашиглаж байгаа. Банндаа усанд орохоо байсан.
Энгийн үед ч шаргал өнгөтэй ус гардаг /"Рапид харш"/
Та бүхнийг сэтгэл гарган усны чанарын шалгалтыг хийхээр ажил зохион байгуулж байгаад баярлалаа.
Манайх төв цэнгэлдэхийн хажуу талын Хурд хорооллын 24 дүгээр байранд амьдардаг. Үе үе унданд хэрэглэх нь байтугай усанд ороход хэцүү зэвтэй ус гардаг. Энгийн үед үүнээс арай дээр ч шаргал өнгөтэй ус гардаг. Манай хороолол оршин суугчдын фэйсбүүк групптэй бөгөөд тэндээс олон мэдээлэл авч болно. Би юутай ч гэрийнхээ зэвтэй усны зургийг хавсаргаад явуулж байна. Манай хороололд анхаарлаа хандуулна уу.
Оршин суугч М.Нямхүү
"Шүүлтүүр сольж байна" гэж мэдэгдсэн ч үр дүн харагддаггүй /"Алтай" хотхон/
Манайх “Алтай” хотхоны сүүлд ашиглалтанд орсон 27 дугаар байранд амьдардаг. Бид 11 дүгээр сард байрандаа орсон цагаас өнөөг хүртэл зэвтэй усны асуудалтай байна. Хариуцсан СӨХ, ОСНААК-руу үнэн байдлаа хэлэхээр "Цааш нь дамжуулъя" гэдэг.
Манай байр гэлтгүй “Алтай” хотхоны бусад байранд ч зэвтэй ус гардаг талаар оршин суугчид ярьдаг. Зарлалын самбар дээр "Шүүлтүүр сольж байна" гэх мэдэгдэл наасан боловч оршин суугч бид нарт ямар ч үр дүн харагдахгүй л байна. Иймээс тус хотхоныг чанаргүй усаар оршин суугчдаа хангаж байгааг нь олон нийтэд мэдээлж шалгуулж өгнө үү.
Оршин суугч Номундарь
Ус уух нь байтугай усанд ч орж чаддаггүй /”Вива сити”/
Манайх Вива сити хорооллын N1 байранд амьдардаг. Эндхийн ус маш муу, зэвтэй ус гарна. Дэлгүүрээс байнга цэвэр ус авч хэрэглэдэг. Уух нь байтугай усанд ч орж чаддаггүй. Манай байрны усыг шинжилж туслаач.
Улсын комисс хүлээн авахдаа юу бодож гарын үсэг зурсан юм бол... /“River town”/
Хан-Уул дүүргийн 15-р хороо “River town”, 70A, Б байрны усыг шалгуулмаар байна. МХЕГ ажлаа хийдэг юм болов уу, шинээр ашиглалтанд орж байгаа барилга байгууламжийг Улсын комисс хүлээн авахдаа юу бодож, гарын үсэг зурж, шаардлага хангаж байна гэж үздэг байна аа.
Манай байр ашиглалтанд ороод удаагүй байгаа боловч байсхийгээд л зэвтэй ус гарна. Дээр нь усны хатуулаг маш өндөр байна. Амт нь хүртэл өөр, буцалгаад дангаар нь уухад хэцүү дээ. Цэвэр, бохир усны мөнгө сар болгон төлж байгаа ч цэвэр ус гаднаас худалдаж авч байгаа айлууд зөндөө байна.
Заавал шалгуулж өгөөрэй, ганц манай байр биш 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хэмжээнд цэвэр усны асуудалтай байдаг юм шүү. 120-д байдаг хуучин байрнууд ч ялгаагүй дээ бүгд адилхан.
Сантехникийн хоолойг зэвэрдэггүй гангаар хийгээгүй юм шиг /“Рапид харш”/
Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Рапид харш” 26 дугаар байранд амьдардаг. Уг байранд орсноос хойш халуун ус гоожуулахаар зэв нь илт мэдэгддэг байсан. Харин хүйтэн ус гарахад бол мэдэгдэхгүй. Хүйтэн усыг электролизийн аргаар задлаад үзэхэд ус зэвтэй гэдэг нь илт мэдэгддэг юм. Ус сувгийн лабораторийн химичээс асуусан. Ус сувгийнхан зөвхөн өөрсдийн худаг, усны зангилаа цэгүүддээ л шинжилж хийдэг гэсэн. Харин байр руу явсан хэсгийг хувийн лабораториудаар шинжлэх хэрэгтэй ярьж байв. Ус зэвтэй гараад байгаа нь байрны сантехникийн шугамаас болж байгаа гэх юм. Контороос асуухаар зарим байрууд нь зүгээр гэдэг. Тэгэхээр миний бодлоор зэвтэй ус гараад байгаа байруудын сантехникийн хоолойг зэвэрдэггүй гангаар хийгээгүй юм шиг.
III байрны оршин суугчдын гарын үсэгтэй бичиг хүртэл байгаа /“Рапид харш”/
Танай явуулж буй ажлыг дэмжиж байна. “Хурд” хороолол зэвтэй байсан. Сүүлийн үед арай гайгүй, гэхдээ шалгуулмаар байна. Гуравдугаар байрны оршин суугчдын гарын үсэгтэй бичиг хүртэл байгаа.
Оршин суугч Б.Амар
Арьсны харшил үүсээд, байнга загатнах болсон /“Рапид харш”/
Юуны өмнө усны зэвний талаар санаа тавин, ажил зохион байгуулж эхэлсэнд маш их баяртай байна. 2013 оны хавар Хан-Уул дүүргийн “Рапид харш” хорооллын, шинээр баригдсан 26 дугаар байранд орсон ба тэр үеэс хойш цэвэр ус гэдгийг мартаад байна. Ус нь дандаа зэвтэй гардаг. Хааяа нэг шүүгч ажиллуулдаг юм уу эсвэл шүүгчээ цэвэрлэдэг ч юм уу түүний дараах хоёр хоногт л арай гайгүй ногоон шар устай байдаг. Бусад үед бол халуун ус нь найруулсан чацаргана шиг өнгөтэй байдаг. Хамгийн тод илэрч байгаа зүйл нь арьсны харшил үүсээд, байнга загатнах болсон. Бас гэр бүлийнхний маань шүд маш хурдтай шарлаж байгаа. Үсээ угаахад гялалзана гэдэг ойлголт бүүр байхаа больсон.
Гадаад явахдаа хамгийн сайн үс угаагч шингэн саван авчирч угаахад ч шороон цайвар өнгөтэй байдаг боллоо. Цагаан өнгийн эд хэрэглэлээ хамгийн сайн угаалгын нунтгаар 2-3 угаагаад л шарга өнгөтэй болж, өнгөө алддаг. Хааяа саунд усанд ороход үс зүс өнгө орж гялтганах юм даа. Гаднаа ийм байхад дотор эрхтнүүд маань үнэхээр хэцүү болж байгаа байх даа. Боломжоороо л цоргонуудад шүүлтүүр тавьсан боловч энгийн байрны хоёр сарын хэрэглээтэй шүүгч нь манай байранд долоо хоногийн дотор авах юмгүй, дахин солих шаардлагатай болдог.
Эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд үнэндээ хэцүү байна. Контор болон Ус суваг руу удаа дараалан маш олон хэлсэн ч үнэхээр авч хэлэлцдэггүй. Рапидын оршин суугчдын фэйсбүүк групп бий. Тэнд бас л усны асуудал байнга ярьдаг боловч холбогдох байгууллага нь ямар ч арга хэмжээ авч өгдөггүй. Бидэнд туслаач.
Оршин суугч Д.Мөнхтуяа
Ходоод өвдөж, арьс загатнах боллоо /”Олимп”/
Манай “Олимп” цогцолборын 201 дүгээр байранд амьдраад хэдэн сар болж байна. Гэтэл сүүлийн үед өвддөггүй байсан ходоод өвдөж, арьс загатнах боллоо. Саяхан байрныхаа нэг оршин суугчтай холбогдож, энэ талаар хэлтэл манай байрныхан крантнаасаа ус уудаггүй шүү дээ. Ус маш асуудалтай гэдэс өвтгөдөг гэж хэлсэн. Яах ёстойгоо үнэхээр хэлж мэдэхгүй байна. Ийм муу ус хэрэглэсээр байх уу.
Оршин суугч н.Заяа