Цай, кофе бол бидний өдөр тутмын хэрэглээ. Ялангуяа хамгийн шилдэг кофе гарган авахын тулд төрөл бүрийн төхөөрөмж, чанартай үр ашигладаг. Бид цай сайн чанарын хандтай байхад л болно гэж боддог. Харин Бкон компани 13 000 долларын үнэтэй цай нэрдэг төхөөрөмж үйлдвэрлэжээ.
Үүнийг төгрөгт шилжүүлвэл 23 сая 400 мянган төгрөг болно. Шинэ машин худалдаж авах мөнгөөр цай нэрдэг төхөөрөмж авна гэдэг бас л ярвигтай асуудал.
Гэхдээ төхөөрөмжийг бүтээгчид "60-90 секундэд л төгс цай нэрнэ" гэж амлаж байна. Халуун усанд цай хандлахаас тэс өөр, илүү нарийн ажиллагаа энэ төхөөрөмж дотор болдог гэнэ.
Анхны туршилтын загваруудыг АНУ-ын кофе шопуудад ашиглаж эхэлсэн бөгөөд энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин шинжээчид энэхүү төхөөрөмж худалдаж авах зах зээл байгаа эсэхэд эргэлзэж байгаа юм. Барууныхан ашиглаж байгаагүй хандлах аргыг нэвтрүүлсэн энэ төхөөрөмж бидний нэрмэл бэлтгэдэг үе шаттай ижил зүйл хийдэг.
Эхлээд нэрэх тасалгаанд ус, цайны навчаа хийнэ. Дараа нь вакуум орчин үүсгэхийн тулд доторх агаарыг шахаж гаргадаг. Эсрэг талаас нь шахсанаар цайны навч усны мандал дээр гарч ирэх бөгөөд энгийн аргаар чанасан цайнаас тэс өөр амттай байх юм байна.
Энэ цай нэрэгч 60-90 секундэд дээрх үйлдлээ дахин дахин давтаж нэрэх бөгөөд өөр өөр амт гарган авахын тулд давтамжийн тоог өөрчлөхөд л хангалттай. Энэ сонирхолтой төхөөрөмж нэг цагт 60 аяга цай нэрэх хүчин чадалтай юм байна. Зохион бүтээгчид нь өөрсдийн төхөөрөмжөөс гарсан цайг "Цай 2,0" гэж хүртэл нэрлэжээ.
Англичууд цайнд дуртай ард түмний хувьд анхны цай нэрэх төхөөрөмжийг бүтээсэн гэдэг.
Кембрижийн их сургууль 2012 онд анхны ууттай цай нэрэх төхөөрөмжийг бүтээсэн бөгөөд энэ нь өмнөх капсулаар нэрдэг төхөөрөмж дээр үндэслэжээ.
Капсулаар цай нэрдэг төхөөрөмж 200 орчим долларын үнэтэй байдаг. Төхөөрөмжийг бүтээгчид одоо нэг аяга цайг ямар үнэтэй худалдах талаар хэлэлцэж байгаа бөгөөд кофетой адил үнэтэй байлгахад санал нэгджээ. Учир нь хэчнээн цайнд дуртай байлаа ч хүн болгон 13 000 доллараар цай нэрэгч худалдаж авахгүй.
Түүнчлэн ямар нэг үйлчилгээний газар орлоо гэхэд цай нь кофеноос үнэтэй байвал тэр бүр авч уухгүйгээс гадна хямд, хуучны аргаар нэрсэн цайг л сонгох юм.