gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эх хэлний мэдлэгээ шалгуулж, их сургуульд элсдэг жишиг тогтоох ЭЕШ

Боловсрол
2014-05-01
0
Twitter logo

Шалгалт хэмээх том давааг хэрхэн гэтлэх вэ гэж толгойгоо өвтгөж буй төгсөх ангийн сурагчдад хэрэгтэй мэдээ, мэдээлэл хүргэхээр “Дугаарын онцлох сэдэв”-ээ бэлтгэлээ.

Өнөө жил ерөнхий боловсролын сургуулийг 34 мянган хүүхэд төгсөж, амьдралд хөл тавих эхний, магадгүй хамгийн том сонголттойгоо нүүр тулаад буй.

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сар хагасын хугацаа үлджээ. Үүнээс гадна өнөө жил гарч буй нэг томоохон өөрчлөлт нь бүх төгсөгчөөс монгол хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авах юм.

Хэдийгээр энэ шалгалтын дүн их сургуульд элсэх босго оноонд нөлөөлөхгүй ч дунд сургуулийн төгсөгчдийн монгол хэлний мэдлэг ямар байгааг судлахад хэрэгтэй гэнэ. Харин дараа жилээс бодит ажил болгож, монгол хэлний хичээлийн шалгалтад базаахгүй дүн авсан бол их сургуульд элсэх эрхгүй байхаар “хуульчлах” юм байна.

Үүнийг олон нийт дэмжиж, зөв зүйтэй ажил боллоо гэлцэж буй. Учир нь өдгөө монгол хэлний дархлаа суларч, нэр хүнд нь унах болсон нь хүүхдүүд ном уншихгүй, эх хэлээрээ зөв ярьж, бичиж чадахгүй байгаатай холбоотой.

Элсэлтийн ерөнхий шалгалтын салхийг хагалах монгол хэлний сорилыг зургадугаар сарын 14-нд орон даяар нэгэн зэрэг авна. 100 минут үргэлжлэх уг шалгалт сонгох, нөхөх тестээс гадна эссе бичих даалгавартай гэдгээрээ онцлог. Ерөнхий мэдлэгийг нь шалгахаас гадна тухайн шалгуулагч эх хэлээрээ хэрхэн зөв бичиж найруулж, санаагаа хэр оновчтой илэрхийлж байгааг нь дүгнэнэ.

Барууны орнуудад эсээ бичлэгийн дүнг шалгалтын гол үзүүлэлт болгон авч үздэг жишиг бий. Тэгэхээр ийм шалгалт авах болсон нь тун оновчтой шийдвэр, зөв жишиг гэж бодож байна.

Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэх оюутны квотыг БШУЯ тогтоодог. Энэ жил төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиуд элсэх оюутныхаа тоог бага зэрэг танасан нь ширээ сандал нь хүрэлцээгүйдээ бус, сургалтаа чанаржуулахаар зорьсных гэнэ.

БШУЯ-наас их, дээд сургуулиудад эхлүүлсэн шинэчлэлийн үр дүн ирэх намраас харагдаж эхлэх учиртай. Энэ ч утгаараа өнөө жилийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн л өгөхгүй бол арын хаалга, хандивын анги, танил тал гэсэн хууль бус зүйлд найдаад огт нэмэргүй. Үүнээс гадна шалгуулагч 400-гаас дээш оноо авахгүй бол аль ч их, дээд сургуулийн босгыг давж чадахгүй.

Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэх босго нь 560 бол, хувийн сургуулиудад 400-гаас дээш оноотой залуусыг л элсүүлж авна гэсэн үг. Шалгалт бол шалгалт шүү дээ. Сар гаруйн хугацаа байна, амьдралынхаа хамгийн чухал сонголтыг хийх гэж байгаа хүн аз одонд найдахаасаа илүү сайн бэлдэх нь чухал. Эх хэлний мэдлэгээ сорьж, бас ирээдүйн мэргэжлээ сонгох том шалгуураа давж гарсны дараа бол ёстой хонхны баярыг хоёр хийсэн ч яадаг юм.

Дунд сургууль төгсөгчид ЭЕШ өгөхдөө ямар хичээл сонгодгийг хамтдаа сонирхъё

Л.ГАНБАТ: МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТАД ИРЭХ ЖИЛЭЭС БОСГО ТОГТООНО

Энэ онд элсэлтийн ерөнхий шалгалтын журмын зарим зүйл заалтад өөрчлөлт оруулсан. Тухайлбал, бүртгүүлсэн шалгуулагчаас Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл, бичгийн шалгалт заавал авахаар болсон юм.

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас элсэлтийн ерөнхий шалгалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Босго оноо тогтоогоогүй, дүнд нөлөөлөхгүй монгол хэл, бичгийн шалгалтыг ямар зорилгоор авах болов?
-Энэ шалгалтыг заавал өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах эрхтэй. Анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй. Ерөнхийдөө монгол хүний эх хэлний хэрэглээний түвшинг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах, өнөөдрийн бодит байдал ямар байгааг тогтоох зорилготой. Ирэх жилээс босго оноо тогтооно.

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хэдэн хүүхэд бүртгүүлэв. Хэд нь өмнөх оны болон энэ жилийн төгсөгч байна вэ?
-38330 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээрээс 32500 нь энэ жилийн, үлдсэн нь өмнөх оны төгсөгч байна.

-Ямар хичээлээр хамгийн олон хүүхэд шалгалт өгөхөөр байна вэ?
-Хамгийн олон буюу 32400 орчим хүүхэд математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Дараа нь англи хэл, нийгэм, физикийн хичээл орж байна. Харин хамгийн цөөн хүүхэд сонгосон хичээл бол орос хэл. 2000 хүүхэд энэ хичээлээр шалгалт өгнө.

-XI анги төгсөгчдөөс улсын шалгалт авна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Үгүй. XI анги төгсөгчдөөс зөвхөн төгсөх шалгалт авна. Үүнийг сургуулиас нь зохион байгуулдаг.

-Суудлын хуваарь хэзээ тараах вэ?
-Урьд нь суудлын хуваарийг тухайн ондоо төгсөж байгаа бол суралцаж байгаа сургуулиар нь, өмнөх оны төгс өгч бол манай мэргэжилтнүүд тараадаг байсан. Харин энэ жилийн хувьд бүртгүүлэгч энэ сарын 15-наас хойш манай цахим хаягаар ороод, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан, суудлын хуваариа өөрөө хэвлэж авна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТАЛААР ХЭР ЗЭРЭГ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА ВЭ?
Д.ЛХАМСҮРЭН (нийслэлийн 18 дугаар дунд сургуулийн сурагч)

-Миний хувьд долоон хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Одоогоор мэргэжлээ сонгоогүй, шалгалтын дүнгээ харж байгаад сонгох бодолтой байна. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Монгол хэл, бичгийн шалгалт өгөх болсныг мэдсэн. Хичээлээс гадуур сургалтад хамрагдаж байгаа. Төлбөр нь 100.000-300.000 төгрөгийн хооронд байна лээ.

О.МӨНХСҮЛД (нийслэлийн 18 дугаар дунд сургуулийн сурагч)
-Монгол хэл, бичгийн шалгалт өгөхийг би зөв гэж бодож байна. Нийгэм, физик, англи, хэл, математикийн хичээлээр шалгалт өгч, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр сурах бодолтой байна. МУИС-д элсэхээр зорьж, бэлтгэж байна.

Д.БАТСАЙХАН (нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн сурагч)
-Багш нар сурагчдад шалгалтын талаар тухай бүр мэдээлж байгаа. Монгол хэл, бичгийн шалгалт авахаар болсныг дэмжиж байна. Ингэснээр сурагчид эх хэлний мэдлэгээ дээшлүүлэх, чанартай боловсрол эзэмших боломж бүрдлээ. Би ШУТИС-ийн барилгын инженерийн ангид орохоор математик, физик, англи хэл, нийгэм гэсэн дөрвөн хичээлээр шалгалт өгөхөөр сонгосон.

Д.МӨРӨН (нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн сурагч)
-Би таван хичээлээр шалгалт өгнө. СУИС-ийн сэтгүүлч, кино урлагийн ангид орох зорилгоор монгол хэл, англи хэл, нийгэм гэсэн гурван хичээлээ голлон давтаж байна. Түүнчлэн математик, физикийн хичээлийг болзошгүй гэж бодоод өгөх гэж байгаа. Сургууль болон гадуур давтлага авч байна. Монгол хүн болохоор монгол хэл, бичгээ сайн мэдэж байх хэрэгтэй гэж боддог тул шинээр авах шалгалтыг дэмжиж байгаа. Мөн компаниуд ажилтан шалгаруулж авахдаа монгол хэл, бичгийн мэдлэгийг нь шалгадаг гэсэн.

Г.Гэрэл, Э.Цэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан