Үндэсний портал GoGo.mn сайт нийслэлийн иргэдийн өмнө тулгараад буй зэвтэй усны талаар хөндөж буй.
Ингэхдээ долоон хоногийн турш иргэдээс санал авч усны хувьд хамгийн асуудалтай байгаа орон сууцны уснаас дээж авч ШУА-ийн Хими-Хими технологийн хүрээлэнгийн усны лабораторитой хамтран шинжлэхээр болсон.
Энэ хугацаанд бидэнд,
-ХУД-ийн ”Рапид харш” хотхон
- ХУД-ийн “Цэлмэг” хотхон
-ХУД-ийн “Олимп” хотхон
- ХУД-ийн “Дүнжингарав” хороолол
- ХУД-ийн “River town” хотхон
- ХУД-ийн “River stone” хотхон
- ХУД-ийн “Вива сити” хороолол
- ХУД-ийн “Маршал таун” хотхон
-Баянгол дүүргийн “Богд-Ар” хороолол
-Баянгол дүүргийн төмөр замын байр гэх мэт олон газрын иргэд хандсан бөгөөд үүнээс усны дээж авах таван орон сууцыг сонголоо.
Ингэхдээ тухайн хотхон, хорооллоос хамгийн их хандсан орон сууцыг сонгосон юм. Тухайлбал,
-"Вива сити" хороолол N1 байр,
-"Рапид харш" хотхон 1-р байр,
-"Богд-Ар хороолол" 2А байр,
-"Цэлмэг" хотхон 87-р байр
-Төмөр замын 66-р байрын уснаас дээж авч ШУА-ийн Хими-Химийн хүрээлэнгийн усны лабораторид шинжлүүлэхэд бэлэн боллоо.
Усны шинжилгээний хариу ажлын таван хоногт гардаг бөгөөд бид хариу гармагц уншигчдадаа мэдээлэх болно.
Мөн бидэнд хандсан иргэдтэй хийсэн ярилцлага болон зэвтэй уснаас бий болж буй арьсны харшил, ходоодны шарх зэрэг өвчний талаар мэргэжлийн эмчээс тодруулсан нийтлэл, сурвалжлагуудыг хүргэхээр бэлтгэж байна.