gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОХУ-ын 7 албан тушаалтан, 17 компанийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа

А.Наранцацрал
Дэлхийд
2014-04-29
0
Twitter logo

Москва Украины дотоод асуудалд оролцож байна гэх шалтгаанаар Вашингтон дахин ОХУ-ын долоон иргэн, 17 компанийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа.

Тухайлбал, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин, "Ростех" корпорацийн тэргүүн Сергей Чемезов, дэд сайд Дмитрий Козак болон ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Вячеслав Володин зэрэг албаны хүмүүс АНУ-ын эрх баригчдын гаргасан жагсаалтад багтжээ.

Путины Украинд явуулж буй бодлого Оросын эдийн засгийн хувьд урт хугацааны сөрөг үр дагавар үзүүлэх болно гэдгийг түүнд ойлгуулах зорилготой юм

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгчийн Крым дахь бие төлөөлөгч Олег Белавенцев, ФСО (Холбооны хамгаалалтын алба)-ын тэргүүн Евгений Муров, Төрийн думын олон улсын асуудлыг хариуцсан хорооны дарга Алексей Пушков нарын эсрэг хориг тогтоосон байна.

 “Сангийн яам Оросын нэр бүхий албаны долоон хүний, тэр дундаа Путины ойр дотны хоёр хүний эсрэг хориг тавьж, АНУ-ын виз олгохыг хориглосон. Мөн Путины эргэн тойрны 17 компанийн эсрэг хориг арга хэмжээ авлаа” хэмээн Цагаан ордноос мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карнигийн мэдэгдсэнээр ОХУ дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш Женевийн гэрээг мөрдөхийн тулд юу ч хийсэнгүй, харин ч Украин дахь хямралыг хурцатгаж байна гэжээ.  

Обамагийн засаг захиргааны албаны хүмүүс ойрын хугацаанд ерөнхийлөгч Владимир Путины эсрэг ямар нэг хориг арга хэмжээ авахгүй харин түүнийг тойрон хүрээлэгчдийг гарцаагүй байдалд оруулах болно хэмээн ярьцгааж байгаа аж.

Шинээр тавьсан хориг арга хэмжээнийхээ талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Путиныг шийтгэх зорилгогүй юм” гэжээ.

Харин “Путины Украинд явуулж буй бодлого Оросын эдийн засгийн хувьд урт хугацааны сөрөг үр дагавар үзүүлэх болно гэдгийг түүнд ойлгуулах зорилготой юм. Бид түүнийг Украины хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхэд бэлэн байгаа тухай зөвхөн ярих бус хийж эхлэхийг хүсч байна” гэж мэдэгджээ.

Өмнө нь авсан хоёр удаагийн хориг арга хэмжээний үр дүнд Орос, Украины нэр бүхий албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчид барууны улс орнуудад зорчих эрхгүй болж, тэдний Европ болон АНУ дахь активыг нь битүүмжилжээ.

Үүний зэрэгцээ Европын холбоо энэ жагсаалтад орсон хүмүүсийн тоог даруй нэмэхээр шийдвэрлэсэн тухайгаа зарлажээ. ЕХ-ноос гаргасан жагсаалтад 15 хүн багтаж байгаа аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан