Тавантолгойн орд газрын 86 хувийг нь төр, 14 хувийг нь “Энержи ресурс”
консерциум эзэмшиж байсан бөгөөд С.Баяр Ерөнхий сайд болонгуутаа тус
консерциумын мэдлийн хувийг хурааж аваад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн
Сү.Батболдтой уулзаж ярилцлаа. Тэрбээр “Энержи ресурс” консерциумын 15 хувийг
эзэмшиж байсан юм.
-Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд
авах шийдвэр гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Шийдвэр хараахан гараагүй байна. Ерөнхий сайд Тавантолгойн орд газрыг төр
бүрэн эзэмших бололцоотой, ер нь ч тийм сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн.
Мэдээжийн энэ тухай ардчилсан нийгэмд ярих л зүйл. Бас хуулийн дагуу ч байж
болох асуудал.
-Тэгэхээр та Ерөнхий сайдыг дэмжиж
байгаа хэрэг үү?
-Нөхцөл байдлыг хүмүүс ойлгох ёстой л доо. Нэгдүгээрт, яагаад ийм асуудал
гарах болов гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ Таван толгойн орд газрыг гадныхан
эзэмшээд үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр ямар нөхцөл байдал үүсэх
байсан бол гэдгийг бодож үзэх ёстой. Үүнийг одоо хэлэхэд хэцүү л дээ. Мөн сүүлийн
үед ард түмэн, эх орон гэж ярих дуртай, ард түмний нэр барьсан эх орончийн дүр
эсгэсэн хүмүүс олшрох болж. Тэд Тавантолойг “Энержи ресурс”-ээс хураан авах
хэрэгтэй хэмээн баахан шоудсан. Гэтэл муу хэлүүлээд байгаа тэр “Энержи ресурс”
нь Тавантолгойн лицензийг өнөөдрийг хүртэл хадгалсаар, гадныхны зууш
болохоос хамгаалсаар ирсэн байгаа юм. Тэгэхээр аль нь эх оронч байна вэ
гэдгийг цаг хугацаа, нөхцөл байдал харуулаад өгч байгаа юм биш үү. Хоёрдугаарт,
юм хийж бүтээж байгаа хүмүүс дандаа шүүмжлэлийн бай болдог гэдгийг харууллаа.
Нийгэмд нэг ч төгрөгийн баялаг бүтээгээгүй хүмүүс бидний нэр хүндийг аль
болохоор гутаах, хийсэн бүтээснийг нь сүүдэртүүлэх гэж хичээсээр ирлээ. Мэдээж
энэ бүхний ард тодорхой хүмүүсийн улс төр, эдийн засгийн сонирхол байна.
Тэдний хажууд “Энержи ресурс” консерциумд нэгдсэн компаниуд жинхэнэ эх орончид
байжээ гэж бодож байна. Учир нь лицензийг нь хууль номын дагуу авсан уу гэвэл
авсан. Гадаадын хүмүүс сонирхож байсан уу, сонирхож байсан. Хамгийн гол үр дүн
нь энэ лицензийг зарж үрэгдүүлж, богино хугацааны ашиг хийгээгүйд л байгаа юм.
Бид лицензийг аваад найман жил хэнд ч өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, охиноо хадамд
гаргах гэж байгаа эцэг шиг л лицензийг нь хадгалж, харамлаж, татварын мөнгийг
нь төлөөд, өрөөлд ч ашиглуулалгүй, зарж наймаалахгүй явсаар өнөөдрийг хүргэлээ.
Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, гадна дотныхон энэ ордыг сонирхоод
ирмэгц ёстой л нөгөө тамын тогооны үлгэр гээч болов. Ерөнхий сайд “Энержи
ресурс”-ийнхэнд “сайхан хадгалж ирлээ, баярлалаа” гэж хэлсэнд нь талархаж
байгаа.
-Тэгвэл Ерөнхий сайдын зөв гэсэн үг үү?
-Гэхдээ “баярлалаа”-аар асуудлыг шийдчихнэ гэдэг хэцүү. “Баярлалаа” гэдэг үгийг
ямар халааслах биш дээ гэсэн үг байдаг шүү дээ.
-Ерөнхий сайд хурааж авахдаа “Би
нийгмийн захиалгаар, ард түмний шаардлага, хүсэлтээр энэ зүйлийг хийж байна”
гэсэн. Таны тэр шүүмжлээд байгаа тэр эх орончид гэж өөрсдийгөө магтагсдын хүсэлтийг
Ерөнхий сайд биелүүлсэн юм биш үү?
-Ерөнхий сайд аливаа хүмүүсийн захиалгыг биелүүлж байна гэхээсээ илүү нөхцөл
байдлыг дүгнэж, энэ том орд газарт төрийн оролцоо байх ёстой гэсэн үндэслэлийг
хэлсэн л дээ. Нэгдүгээрт, энэ орд газрын геологи хайгуулын зардлыг төрөөс
гаргасан. Тэр утгаараа төр үүнийг эзэмших ёс суртахууны эрхтэй гэж хэлж байна
билээ. Мэдээжийн хэрэг энэ эрх байх нь зүйн хэрэг. Нөгөө талаас “Энержи
ресурс” компанийнхан лицензийг хадгалаад аваад ирсэн нь яаж үнэлэгдэх ёстой вэ
гэдэг бас л асуудал. Мөн нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, нийгэмд ийм томоохон
орд газрын баялгаас нийт ард түмэнд хэрхэн хүртээх зэрэг асуудал тавигдах
ёстой. Гэтэл өнөөдөр лицензийг хадгалж ирсэн биднийг тэргүүн зэргийн
луйварчид, олигархи, мафи болгож нэр хоч зүүлээ. Үнэндээ бол бид харин ч
хамгийн эх оронч байдлаар өнөөдрийг хүртэл хадгалж, Ерөнхий сайдыг ийм асуудал
тавих бололцоог гаргаж өгөх хэмжээнд хүртэл дээд зэргийн эх оронч хандлагаар
хандсаар ирлээ л дээ.
-Яг л пролетарийн шаардлагаар феодалын
хөрөнгийг хурааж байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү?
-Төр хайгуулын зардалд төсвийн хөрөнгөөс гаргасан учраас эзэмших эрхтэй гэдгийг
ойлгож, тохиролцох ёстой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ганцхан Тавантолгойг аваад
л шударга ёс тогтоогоод, бүх юмыг шийдчихдэг бол сайхан л байна. Хэрвээ үнэхээр
тийм бол бид нийгмийн нийтлэг эрх ашиг, сайн сайхан байдлын төлөө тохиролцолгүй
яахав.
-Та бол МАХН-аас УИХ-д сонгогдсон хүн
учраас намын дарга бөгөөд Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг илт буруушааж
чадахгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ та бизнесмен хүний хувьд өдий хүртэл
хадгалаад, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа хийчихсэн таны эзэмшлийн орд
газрыг чинь төр хураагаад авчихсанд бас гомдолтой байгаа биз дээ?
-Эцсийн эцэст төр нэгэнт хуулиараа ч тэр, гаргасан зардлаараа ч тэр бидний үйл
ажиллагааг тооцох хэрэгтэй. Бид үүнд бодитой хандах ёстой. “Энержи ресурс”-д
багтаж байсан компаниуд лиценз болон нэлээд олон тэрбум төгрөгийн судалгаа,
хайгуул, техник эдийн засгийн үндэслэл зэрэг янз бүрийн ажил хийсэн. Гүйцэтгэсэн
ажлаа төртэйгөө тохиролцож харилцан ямар нэгэн байдлаар ойлголцсон. Нөгөө талаасаа
нэгэнт гарсан зардал, хийсэн ажилдаа тодорхой хэмжээгээр нөхөн төлбөр авах
зарчмаар шийдэх нь байж болох л зүйл. Харин үүнийг яаж шийдэх вэ гэдэг нь
нэлээд нарийн асуудал.
-Та “Энержи ресурс”-ийн хэдэн хувийг
эзэмшиж байсан бэ?
-15 хувь.
-Хамгийн их хувийг эзэмшиж байсан уу?
-Хамгийн их нь “Эм Си Эс” манайх хоёр байсан.
-Ерөнхийлөгч энэ асуудлыг дэмжиж байгаа
юм байна лээ. Тэгж байр сууриа илэрхийлэхийг та сонссон уу?
-Тэгж ойлгож байгаа.
-Анх Тавантолгойн орд газрын лицензийг
нам намын харьяалалтай, бизнесийн бүлэглэлд хувааж өгөхөд таныг гол үүрэг гүйцэтгэсэн
гэсэн яриа байдаг. Үнэн үү. Яагаад ингэж хуваасан юм бэ?
-Хуваасан зүйл байхгүй шүү дээ. Арван хэдэн компани өөрсдийнхөө оруулсан хөрөнгөөрөө
хувь эзэмшиж байгаа. “Энержи ресурс”-д хийж бүтээе гэдгээ илэрхийлсэн
компаниуд л орсон. “Эм Си Эс”, “Петровис”, “Моннис” гээд улс төрөөс ангид компаниуд
байгаа шүү дээ. Гаднаас нь харахад л улстөрчид нэлээд оролцчихсон юм шиг
санагдаж болох юм. Гэвч тэд улс төрд орохоосоо өмнө дандаа бизнес хийж байсан
Монголын томоохон бизнесмэнүүд шүү дээ.Тэгээд ч УИХ-ын гишүүн хүн хувьцаа
эзэмшиж болно биз дээ.
-Гэхдээ л тэдгээр компаниудыг харахаар
аль нэг нам, бүлэглэлийг дагасан байгаа нь тодорхой л байдаг шүү дээ?
-Аль нэг бүлэглэлд ороогүй, намд харьяалагддаггүй саран дээр байгаа юм шиг
компани Монголд байдаг юм уу.
-Таныг Ерөнхийлөгчтэй үл ойлголцох
байдалд орсны улмаас Таван толгойг алдаж байна гэсэн таамаг байна?
-Тийм юм байхгүй байх.
-Байхгүй байх уу эсвэл яг тийм юм болоогүй
юу?
-Тийм юм ерөөсөө болоогүй.
-Та Удирдах зөвлөлийн гишүүн болоогүй.
Дараа нь Таван толгойг алдлаа. Түүнээс өмнө Бороо гоулд танд хамаагүй болсон.
Энэ мэт үйл явдлаас бодохоор Ерөнхийлөгчтэй түнжин хагарсан юм байна гэсэн
ойлголт бий болоод байна л даа?
-Тийм юм байхгүй. Удирдах зөвлөлийн гишүүн байх эсэхийг намын хамт олон
шийднэ шүү дээ.
-”Энержи ресурс”-д хувь эзэмшиж байгаа
УИХ-ын гишүүд өөрсдийн хувиа тус консерциумд байгаа компаниудад өгөх гэж байгаа
нь үнэн үү?
-Тэгж бас болно. Гэхдээ одоогоор “тэгье ингэе” гэж шийдсэн юм байхгүй.
Бидний гаргасан зардлыг өгөөд үүнийгээ ав гэсэн юм байхгүй.
-Нийт гаргасан зардал чинь хэд хүрээд
байгаа юм бэ?
-Одоо 7, 8 тэрбум төгрөгийн зардал гарчихсан байгаа.
-Тэрийгээ төрөөс авчихвал хохиролгүй
юм байна шүү дээ?
-1999 онд хүнд нэг төгрөгөө хадгалуулчихаад 10 жилийн дараа эргүүлээд нэг
төгрөгөөр нь өгье гэвэл та баярлалаа гээд л авчих уу. Үүнтэй л адил шүү дээ.
-Ер нь хөрөнгөтэй хүний хөрөнгийг
хураахад хөрөнгөгүй хүмүүс баярладаг. Та нарын энэ хөрөнгийг авчихаж байгаа
нь нийгэмд та нарыг буруугаар ойлгуулж байгаа. Хэдэн олигархиас С.Баяр ард түмний
хөрөнгийг хураан авч өглөө гэцгээж байна. Тэгэхээр та нарын нэр төрийн
хохирлыг хэн яаж барагдуулах юм бэ?
-Нэр төрийн хохирол гэхээсээ илүү зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүсийн
зүгээс нийгмийн тархийг угаахаар санаархаж байгаа явуулга нь хэрээс хэтэрч
байгаа л даа. Гэхдээ ард түмэн үнэн зөвийг ойлгож, цаг хугацаа биднийг хэн
байсныг нь харуулах байлгүй л гэж бодож байна шүү.
-Сураг сонсвол та нараас хурааж авсан
лицензээ оросуудад өгөх бололтой юм?
-Бид Тавантолгойг гадныханд эзэмшүүлэх гэж төрд өгөхгүй. Бид ард түмэнд л
зориулна гэж бодож байгаа. Тийм учраас ард түмэн ашгийг нь хүртэх ёстой.
Тэгээд ч Тавантолгойг төр хэрхэн хуваарилж ард түмэнд хүртээхийг бид хатуу
хянах болно.
Л.Мөнхбаясгалан