Сүүлийн үеийн зохиолын дуучид рок, попынхонтой ихэд барьцаж уран бүтээлдээ “хэт чөлөөт” үзэл санаа илэрхийлэхийг зорих болжээ.
Гэвч энэ нь өөрсдийнх нь уран бүтээлд төдийлөн зохицож чадахгүй байгаа гэдгийг анзаарахгүй байгаа бололтой.
“Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гээд дуулаад байгаа нь тун ч тааруухан шүлэг байсан төдийгүй олны доог тохуу болсон.
“Аль нутгийн бүсгүй вэ, утасныхаа дугаарыг өгөөч, хаана ажиллаад байна вэ” гэх мэтээр зохиолын дуунд баймгүй шүлэгтэй дуунууд ар араасаа хөврөх боллоо.
Нэгэн зохиолын дуучин бүсгүй чармай шалдан клипэндээ тоглосон ч гэх. Уран бүтээл гэдэг хэдий чөлөөтэй байх ёстой ч эмээ, өвөө, ээж, аав нар маань “сэрэл хөдлөөд байнаа” гэж дуулаад байвал юу болох билээ.
Тэгвэл саяхан дуучин Г.Чинболор “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” гэх дууны клипээ гаргажээ. Клипэнд өгүүлж буйгаар бол гурав, дөрөвдүгээр ангийн болов уу гэмээр хүү ангийнхаа багшид дурласан бололтой. Арай л Монгол хүмүүст тохиромгүй ичмээр, ёс суртахуунгүй клип болсон гэлтэй.