Монгол-Японы хооронд дипломат
харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойн арга хэмжээний хүрээнд
Зам тээвэр, аялал жуулчлалын яам / ЗТАЖЯ / олон ажил төлөвлөөд буйгаа өчигдөр сэтгүүлчдэд
мэдээллээ. ЗТАЖЯ, Дэлхийн аялал жуучлалын
байгууллага болон Япон улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамтай хамтран "Монголын
байгаль, соёлын аялал жуулчлалыг дэмжих олон улсын симпозиум"-ыг энэ сарын
9-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Монгол-Японы аялал жуулчлалын хамтын
ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэ симпозиумд Японы талаас 200 орчим төлөөлөгчид
оролцох аж. Ингэснээр хоёр орны аялал жуулчлалын салбарынхан хамтарч ажиллах өргөн
бололцоо нээгдэж байгаа юм. Төлөөлөгчид симпозиумын дараа хоёр гурав хоног Монгол
оронтой танилцах аялал хийх юм байна. Ерөнхий зохион байгуулагчдаас гадна Аялал жуулчлалын агентын холбоо, Баруун
Японы төмөр замын корпораци зэрэг Японы нөлөө бүхий байгууллагуудаас төлөөлөгчид
ирэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр Монголын талуудтай бизнес уулзалт
зохиох бололцоотой юм. Мөн Монголын аялал жуучлалын компаниудын үйл ажиллагааг
сурталчлах зорилгоор Төрийн ордны хоёрдугаар давхарт мини үзэсгэлэн зохион байгуулах
гэнэ. Японоос
манай оронд аялах жуулчдын тоо 2003 онд 6000 орчим байсан бол 2006 оны сүүлийн байдлаар
13600-д хүрсэн байна. Мөн 2000 оноос хойш жил бүр 14 хувиар өссөн судалгаа гарчээ.
Энэ оны эхнээс үзэхэд 28 хувьтай байгаа гэнэ. Ямартай ч энэ жил манай улс өмнөх
жилүүдтэй харьцуулахад чамгүй олон жуулчид хүлээн авах болоод байна.
Д.Эрдэнэбаатар