Өнөөдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабетийн 88 насны төрсөн өдөр тохиож байна.
Хатан хаан II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. Гэхдээ Их Британид эртний уламжлалын дагуу хатан хааны төрсөн өдрийг жил бүрийн зургадугаар сарын нэгэн бямба гаригт, олон нийтийн баяр болгон албан ёсоор тэмдэглэдэг.
Тус баярыг тохиолдуулан Лондон хотноо ёслолын буудлага, хаантны морин гвардийн жагсаал болдог уламжлалтай аж.
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд хаан ширээнд заларчээ. Тэрбээр хаан эцэг IV Жоржийг нас барсны дараа долоон вант улсын хаан ширээнд суусан байна.
Хаан ширээг залгамжлах хүндхэн үүргийг хүлээхдээ хатан хаан ердөө 26 настай байсан аж. Тэрээр 19 настайдаа Шотландын гүн Филипптэй гэрлэсэн.
Хатан хаан II Элизабет ердөө бэлгэ тэмдгийн шинж чанартай удирдагч биш. Хатан хаан шаардлагатай гэж үзвэл Лорд болон сайд нарын танхимд үг хэлдэг. Мөн Ерөнхий сайд түүнд жилд нэг удаа ажлаа тайлагнадаг. II Элизабет шаардлагатай нөхцөлд онц байдал тогтоох, цэрэг илгээх эрхтэй. Английн хатан хааны арми улсынхаа сүр хүчийг үргэлж илтгэж, олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцдог байна.
Их Британийн хатан хаан II Элизабетийн 88 насны төрсөн өдөрт зориулан Лондонд хатны албан ёсны шинэ хөргийг нийтэлжээ. Түүний инээмсэглэсэн царайг гэрэл зургийн хальснаа буулгасан хүн Английн нэртэй гэрэл зурагчин Дэвид Бейли юм.