gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туулын эрэг дээрх бохирын шугамгүй барилгууд

Нийгэм
2014-04-16
0
Twitter logo

Богдхан уул буюу Зайсан орчим бол төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг. Гэтэл тэнд сүүлийн жилүүдэд олон арван орон сууцны барилга цаг хугацаатай уралдан сүндэрлэж байна. Энэхүү дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар гэж зөвшөөрөл аваад зориулалтыг нь өөрчилсөн, огт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгууд олон.

Ийнхүү ил далд боссон барилгуудад тулгамддаг нэг чухал асуудал байдаг. Тэр бол бохирын шугам. Зайсан орчимд баригдаж байгаа буюу хэдэн сарын дотор ашиглалтад орох барилгууд төвийн бохирын шугамтай хэрхэн холбогддог талаар Ус сувгийн удирдах газраас тодруулсан юм. Одоогоор Зайсангийн айлуудын бохирын 300 мм диаметртэй шугамны хүчин чадал нь хэтэрсэн бөгөөд дахиад нэг ч байрыг холбох боломжгүй болжээ.

Тэр тусмаа сүүлд баригдсан барилгуудад техникийн нөхцөл байхгүйг албаны хүн хэллээ. Зайсанд 600 мм диамертэй шугам барих зураг төслийг боловсруулаад 2008 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгсөн ч одоогоор хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй гэнэ. Тиймээс Зайсанд баригдаж байгаа барилгууд 600 мм диаметртэй шугам баригдах хүртэл техникийн нөхцөл авах ямар ч боломж байхгүй гэсэн үг юм.

Одоогоор Зайсангийн айлуудын бохирын 300 мм диаметртэй шугамны хүчин чадал нь хэтэрсэн бөгөөд дахиад нэг ч байрыг холбох боломжгүй болжээ.

Үүний нэг тод жишээ бол дөрвөн жилийн өмнө баригдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “UB town” орчмын барилгууд. Одоо болтол төвийн бохирын шугамд холбогдож чадахгүй бохиртоо автан, оршин суугчид нь аргаа барж сууна. “UB town” орчмын 20 гаруй айлын орон сууцны бохир хальж, өвлийн улирлыг бохир усан дунд өнгөрөөжээ.

Биднийг очиход байрнуудын дунд хальсан бохирыг тойруулан элсээр далан хийсэн харагдлаа. Оршин суугчдын хэлж буйгаар айлуудын бохирыг төвийн шугам руу насосоор шахаж өгдөг “Визард” компанийн мэргэжлийн бус үйл ажиллагаа, хүчин чадалтай муутай насосоос болж өвлөөс хойш өдийг хүртэл бохир дундаа амьдарч байгаа гэнэ. “Хавай” хотхоны оршин суугч “Байрнуудын бохир хальснаас болж хүн явах аргагүй муухай үнэртдэг. Мөн хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.

Заримдаа барилгын ажилчдад мөнгө өгөөд үүрүүлж бохир усан дээгүүр гардаг. Агаарыг нь бодоод Зайсанд байр авсан ч бүр дордлоо. Энэ хавийн Богинын ам зэрэг чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан газруудад барилга баригдаад чөлөөтэй газаргүй болж байна” гэсэн юм. “Визард” компани айлуудын бохирыг төв шугам руу шахах ажил хийж байгаа ч насосын хүчин чадал нь хоёр дахин хэтэрснээс бохир хальсаар байгаа аж.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын цэвэрлэх байгууламж, ариутгал татуургын горим тооцоо хэтийн төлвийн инженер Х.Чимгээгээс тодруулахад “Өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн “UB town” орчмын барилгуудын бохирын худаг, шугамыг долоо хоног цэвэрлэж гурван тонн хог ачсан. Тухайн айлуудын бохирыг соруулдаг “Визард” компанийн насосын хүчин чадал хүрэхгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байснаас бохир хальсан. Тиймээс бид Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас өндөр хүчин чадалтай нэг насос гаргуулсан. Мөн дахиад нэгийг нэмж өгөхөөр болсон. Мөн бохирын асуудлыг мэргэжлийн компанид хариуцуулах хүсэлтийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт өгсөн” гэв.

С.Саруул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан