ОХУ-ын Ростов хотын нэгэн клубын тайчигч эмэгтэйчүүд нэг өдрийнхөө цалинг Крым дахь хүүхдийн зусланд хандивлажээ.
“Новая газета”-д бичсэнээр стриптиз клубын эзэн Сергей Семкин, “Телевизээр хүүхдийн зуслангийн дүр төрх маш муу байгааг хараад, бид хандив өгөхөөр шийдсэн. Би хүүхэд байхдаа Артект очиж амрахыг маш их хүсдэг байсан ч чадаагүй” гэж ярьжээ. Гэхдээ тайчигч хүүхнүүд орлогынх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэг, үйлчлүүлэгчдийнхээ өгсөн “хандив”-ыг биш, нэг өдрийнхөө цалинг л хандивлажээ.
Крымийн зүүн эрэгт байдаг Артек хүүхдийн зуслан ЗХУ-ын үед хүүхэд бүрийн мөрөөдөл болсон газар байв.
Дашрамд хэлэхэд, ОХУ-ын төрийн албан хаагчид, багш нар, номын санчид, эмч нар гээд олон хүн Крымд хандив өргөсөөр байна.