Нийслэлд төрийн өмчийн 114, төрийн бус өмчийн 89, нийт 203 сургууль ажиллаж байна. Эдгээр сургуулиуд өөр өөр менежмент хөгжүүлэн ажилладаг.
Сургууль бүрийн сайн арга туршлага, соёлыг судлан түгээх, хуваалцах, улмаар сургуулийн удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ хичээлийн жилээс эхлэн “Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ ажлыг зохион байгуулахдаа сургуулийн захирлын ажил үүрэг, албан тушаалыг өөрчилж хөндөхгүй. Гагцхүү тухайн сургуулийн сайн менежментийг судлах хөгжүүлэх, түгээх зорилготой.
Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ
-Эхний шат нь сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, сургуулийн онцлогтой танилцах,
-Хоёр дахь нь тухайн сургуулийн амжилтын санг судлах, тэмдэглэл хөтлөх,
-Гурав дахь нь сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.
Эхний ээлжинд төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 3, төрийн өмчит олон улсын хөтөлбөртэй 3, төрийн өмчит гүнзгийүүлсэн сургалттай 2, нийт 14 сургуулийн хүрээнд хөтөлбөрийг зохион байгуулах юм.
Иймд өчигдөр Багшийн хөгжлийн ордонд “Сургуулийн удирдлагуудын туршлага солилцох хөтөлбөр”-ийн нээлт боллоо. Хөтөлбөрийн үйл ажиллагааг нээж, НБГ-ын дарга Ц.Отгонбагана үг хэлсэн юм.
Энэ ажлыг сургуулийн удирдлагууд дэмжиж, Захирлуудын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа. Энэ нь төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны нэг хэлбэр болж байна.
2013-2014 оны хичээлийн жилийн солилцооны хуваарь
Төлөөлөл |
Сургууль, захирлын нэрс |
Солилцох хуваарь |
Төрийн өмчит ЕБС |
|
|
Төрийн бус өмчит ЕБС |
|
|
Төрийн өмчит ОУ-ын ЕБС |
|
|
Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС |