Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо Япон улсын Йокохама хотноо өнгөрсөн долоо хоногт хуралдаж уг хорооноос гаргасан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөллийн тухай шинэ тайлан илтгэлийг хэлэлцэн баталлаа.
Дэлхий нийтийн хэмжээгээр гарч байгаа 5 дахь тайлан илтгэл болох энэ удаагийн тайлан илтгэлийг гаргахад дэлхийн 300 гаруй тэргүүлэх эрдэмтэд 2008 оноос хойш ажиллаж, 70 гаруй орны 1700 шахам эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дүнг нэгтгэн уг тайлан илтгэлийг боловсруулж, 12 мянга гаруй мэргэжилтэн, судлаачдын саналыг тусгажээ.
ТАЙЛАН ИЛТГЭЛД ЮУ ДУРЬДАВ?
Уг тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт улам тодорхой ажиглагдаж, улс орнуудын байгаль орчин, нийгэм-эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар, нөлөө үзүүлж, ноцтой эрсдэл бий болгож байна гэж дүгнэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, учруулах үр дагавар нь 2007 онд гаргасан өмнөх тайлан илтгэлд төсөөлж байснаас ч давж, эрсдэл нь эрс нэмэгдсэнийг тэмдэглэжээ. Шинэ тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх бүлэг хүмүүс, эдийн засаг нийгмийн салбарууд болон экосистемуудийг тодорхойлж, учирч болох эрсдэлийг даван туулах боломжтой арга замыг мөн санал болгосон байна.
Ихэнх бүс нутгуудад хур тунадас өөрчлөгдөж, цас мөсөн бүрхүүл эрчимтэй хайлж байгаа нь усны нөөц болон чанарт ихээхэн нөлөө үзүүлж, энэ нөлөөлөл улам бүр нэмэгдэх шинжтэй байгааг анхааруулжээ. Хуурай уур амьсгалтай зарим бүс нутагт улам хуурайших, улмаар гангийн учруулах хохирол нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таримал ургамал, ялангуяа үр тарианы ургамлын ургац зарим бүс нутагт 25 хувь хүртэл буурсан нь ядуу орнуудын хүнсний аюулгүй байдал, өлсгөлөнг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд ихээхэн саад учруулж байгаа ажээ.
Бүрэн бус тооцоогоор дэлхийн агаарын температур дахин 2 градусаар нэмэгдвэл дэлхийн эдийн засгийн жилийн алдагдал 0.2-2 хувь хүрнэ гэж тооцоолжээ.
Өндөр өргөрөгийн нутгуудад мөнх цас мөс, олон жилийн цэвдэгт хөрс хүчтэй хайлж байгаа нь усны нөөц, хүрэлцээ, яанарт ихээр нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалт, хүйтрэл, хүчтэй салхи шуурга, аадар бороо, их цас, үер зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн учруулах хохирол улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдал цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ. Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэнд, амьдрах орчин, түүнчлэн хүмүүсийн амьжиргаанд ч нөлөө үзүүлж байгааг олон баримт жишээгээр харуулжээ.
Энэ бүхнээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учруулах гамшиг, сөрөг нөлөөллийн эрсдэл улам нэмэгдэж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дасан зохицох арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулжээ. Дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг улс орны хөгжлийн бодлоготой уялдууж, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон бодлого арга хэмжээг засгийн газрын бодлогын түвшинд төдийгүй жирийн иргэд ч өдөр тутмын амьдралын хүрээндээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулсан байна. Энэ арга хэмжээг цаг алдалгүй одоо авахгүй бол, дараа хэчнээн их хөрөнгө мөнгө зарж арга эхмжээ авсан ч нэгэнт оройтсон байж болзошгүйг эрдэмтэд уг тайлан илтгэлийн шийдвэр гаргагчдад зориулсан товч хураангуйдаа сануулсан байна.