УИХ-ын дарга З.Энхболдыг Баянхонгор аймагт ажиллах үеэр зарим зүйлийг тодрууллаа.
-Царцаасан барилгуудын асуудлыг хэзээ цэгцлэх бол?
-Хэдийг нь үргэлжлүүлж, ямар обьектуудыг дараа онд шилжүүлэх, алийг нь зогсоож дуудлага худалдаагаар худалдах вэ гэдгийг удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар шийднэ.
-Ээлжит бус чуулган хуралдаж, энэ асуудлыг шийдэх ёстой байсан. Ээлжит бус чуулган ямар шалтгаанаар хуралдсангүй вэ?
-Гурван бүлгийн дарга бүгдээрээ албан бичиг ирүүлсэн. Гишүүд тойрогтоо ажиллаад ирж амжаагүй учраас ээлжит бус чуулган зарлах шаардлага байна уу гэсэн. Иймээс дөрөвдүгээр сарын 7-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар шууд хэлэлцэхээр болсон.
-Чуулганаар төсвийн тодотгол орох уу?
-Эхлээд авлигажсан төсвийн аудитын дүнг хэлэлцэнэ. Засгийн газарт үүрэг даалгавар өгнө. Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирэхээр хэлэлцэнэ.