Тэнгэр баганадсан сүрлэг харшуудын дунд та бид амьдрах болов. Энд тэнд элдэв тауэр, плаза сүндэрлэж, шилэн хаалттай цэлгэр оффист ажил хэрэгч эрхмүүд тухална. Дэлхийн хотуудын хөгжлийн түргэн хэмнэлд хөл нийлүүлэн алхахыг хичээж буй Улаанбаатар тэдгээр том хотуудын өнгө төрхийг олохоор зэхэж байгаа нь энэ.
Монгол орон эдүгээ эдийн засаг, үйлдвэржилтийн эрс шинэчлэлийн зааг дээр иржээ. Уул уурхайн ачаар үсрэнгүй хөгжинө гэж найдаж буй Монгол Улсад үйлдвэржилтийн салбарт ч гэсэн “гялалзах од” бий болоод байгааг энэхүү сурвалжлагаараа харуулахыг зорилоо.
Очих газар энүүхэнд. “Энгельсийн” тодотголтой гудамжнаа төвхнөсөн “Макс шил” компанийн үйлдвэрт хүрээд ирлээ. Эднийх шил хатаах, матах шугамаасаа цонхны шилийг дөнгөж гаргаад байна. Газраас төө хөндий, нумарсан шилэн дээр 80 кг илүү жин татах булиа залуу хээв нэг зогсож, бүр дээр нь үсрэхийг хараад гайхаш тасрав. Шил ийм бат бөх байж болдгийг энд л анх харсан хэрэг.
Улаанбаатар хотын төвд эдүгээ гудамж болгонд шахам сүндэрлэж буй гял цал, гоёмсог байшингуудын гаднах шилэн фасад сэлтийг цөмийг нь энд үйлдвэрлэх юм. “Иймэрхүү шилэн хийцийн үйлдвэрлэл Монголд бий ч хамгийн өндөр хүчин чадалтай, шилийг чанарын дээд түвшинд боловсруулдаг үйлдвэр” гэж “Макс шил” компанийн ерөнхий менежер Г.Мөнхсайхан үйлдвэрээ тодотгов.
Чанарыг эрхэмлэнэ
“Макс шил” компани өнгөрсөн онд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, өдгөө 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрийн хаалгаар орж ирээд л энэ бүхнийг анзаарсан. Чанараараа шалгарсан дэлхийн брэндүүдээр өвч тоноглосон байх аж. Тодруулбал, эднийх Итали, БНСУ, БНХАУ-ын өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий төхөөрөмжүүдийг суурилуулж, хоногт 3500 ам метр шилийг боловсруулан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Гэхдээ эднийд боловсруулсан шилний онцлог нь өндрөөс шидсэн ч хагарахгүй, төмрөөр балбасан ч цуурахгүй, ирмэг нь гар зүсэхгүй гөлгөр, хаанаас нь ч харсан тунгалаг. Ийм шилийг ТӨГС гэхээс өөрөөр тодорхойлох үг үл олдоно. Яаж ийм шил үйлдвэрлэдгийг дор өгүүлэх болно. Уншигч та анхаарлаа нааш нь хандуулаарай.
Сум нэвтэрдэггүй шил ч үйлдвэрлэнэ
Эднийх ердийн шилэн бүтээгдэхүүн бус ган мэт бат бөх шил боловсруулдгийг энд дахин тодотгоё. Вакум цонх, хаалганы шилэн пакет, шилэн хана, хаалт, гадна фасадны шил, төрөл бүрийн шилэн тавилга, лангуу, уул уурхайн техникийн хамгаалалттай шил гэхчлэн шилээр урлаж болох бүхий л зүйлийг эднийх үйлдвэрлэдэг аж. Сүүлийн үеийн орон сууцнуудын угаалгын өрөөн дэх ванны орон зайг босоо душ эзлэх болсон тул шүршүүрийн шилэн хаалтыг хүртэл олон улсын стандартын дагуу, гэхдээ гадаадынхнаас хямд үнээр үйлдвэрлэж буй юм билээ.
Үйлдвэрлэлийн хамгийн эхний дамжлага нь түүхий шилийг зүсэхээс эхэлнэ. Өнөө бидний цонх, хаалт хийж, өдөр тутмын амьдралдаа эрсдэл учруулдаг хэврэг шилийг түүхий шил гэж нэрлээд байгаа хэрэг. Италийн алдарт “Maver” брэндийн шил зүсэх автомат машин ажлаа өөгүй гүйцэтгэж байна. Шилийг 5000 гаруй төрлийн хэлбэрээр зүсэх боломжтой гэж энэ техникийн “ид шид”-ийг үйлдвэрийн ажилчин тайлбарласан. Энд зүссэн шилийг шаардлагатай бол нүх гаргаж, ирмэгүүдийг нь өнгөлж, зүлгэх аж. Энэ бүхний эцэст бэлэн болсон шилийг хатаах, матах дамжлага хүлээж буй. Хятадын “North Glass” ийм төхөөрөмжөөрөө алдартай. Сүүлийн 26 жилийн турш зөвхөн шил хатаах, матах төхөөрөмж үйлдвэрлэж, чанарт нь Хятадын Засгийн газар баталгаа өгдөг байна. “Макс шил”-ийнхэн энэ машиныг худалдаж авахын тулд 1.5 жилийн өмнө захиалжээ. Ийм төхөөрөмж дэлхий даяар хэр их тархсан, эрэлт нь хэр болох нь энэ бүхнээс төвөггүй ойлгогдох буй за. Өдий хүртэл түүхийгээрээ байсан шилийг энэ төхөөрөмжид 700 градуст халааж, “ганжуулсан” шил үйлдвэрлэдэг юм байна. Хоолойгоор цэв хүйтэн агаар үлээж, халуун зуухнаас дөнгөж гарч ирж байгаа улайссан шилийг улам бат бөх болгох аж. Ингэж “мэндэлсэн” шил бидний өдөр тутмын амьдралд ямар ч хал балгүй, аюулгүй түвшинд хүрнэ. Автомашины салхивчны шил л гэсэн үг.
Боловсруулалтын ийм үе шатуудыг дамжсан шилийг цаашид дахин боловсруулах шат дамжлага гэж үгүй аж. Ахуйн хэрэглээний шилнүүдээс гадна барилгын фасадны шилийг ч ийм аргаар бэхжүүлж байна. “Бидний том давуу тал бол шилийг хатааж, маш бат бөх шил үйлдвэрлэх боломжтой. Олон улсын жишигт гадна фасадны цонхыг хатаасан шилээр хийдэг. Манайд үйлдвэрлэснээр Хятад, Солонгосоос худалдаж авдгаас хамаагүй хямд тусна. Шилэн фасад нь аюулгүй шил байхаас гадна нарны бууралттай шил байдаг. Ийм шилийг хатаагаад, вакум пакет угааж угсрах шугамаар угсраад, аргон хэмээх хий шахсанаар АНУ, Герман, Солонгос, Хятадад ч өндөр үнэлэгдэхээр фасад үйлдвэрлэж байна. Бусад орны технологиос дутах зүйл ер байхгүй” гэдгийг Г.Мөнхсайхан менежер онцлов.
БНСУ, БНХАУ-ын хамтарсан “Tehoh” брэндийн вакум пакетыг угааж, угсрах шугам эдний вакум цонхны давуу талыг илтгэнэ. Цагт 160 шил угааж, 80 пакет вакум цонх үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Хэрэв та анзаарсан бол есөн давхар барилгын бүх цонхыг ажлын нэг өдөрт багтаан үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Ийм хурд, хүчин чадалтайгаас гадна дулаан алдалт маш бага. Аюулгүй шилээр цонх үйлдвэрлэж буй цорын ганц үйлдвэр бол “Макс цонх”. Тэр ч бүү хэл энэ үйлдвэрт сум нэвтэрдэггүй “хуягласан” шил үйлдвэрлэх боломжтой гэнэ.
Монгол Улсын шилэн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангана
Гаалийн байгууллагын тоо баримтаас үзэхэд Монгол Улсын нэг жилийн шилний хэрэгцээ хоёр сая орчим ам метрт эргэлддэг аж. Өмнө өгүүлсэн шилэн фасадтай тауэр, плаза сүндэрлэх тусам энэ бүтээгдэхүүний хэрэглээ улам бүр тэлж байна. Харин өгүүлэн буй үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын шил, шилэн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой аж. Тэр ч бүү хэл гадагш экспортлох боломжтой юм билээ. Яг энэ үйлдвэрт боловсруулсан шиг шилийг Монголд өөр хаана ч үйлдвэрлэхгүй гэдгийг үйлдвэрийн ажилчид ам бардам өгүүлж байлаа. Үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн болох вакум цонхыг шинээр баригдаж буй орон сууцнуудад суурилуулж эхэлсэн байна.
Өнөөдрийг хүртэл Монголын орон сууцнуудад түүхий шил ашиглаж, цонх, шилэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй. Ийм шилээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хотын иргэний аюулгүй амьдралд эрсдэл нэмсээр байна. Тэдгээрээс хамгийн онц аюултай нь шилэн хаалт. Түүхий шилээр хийсэн, бэхэлгээ муутай бол түүний учруулж болзошгүй эрсдэлийг төсөөлөхөд ч бэрх. 10 мм-ийн зузаан, нэг ам метр шил 40 гаруй кг жинтэй. Тэгэхээр өрөө хооронд тусгаарласан хоёр метрийн өндөртэй, 1.5 метрийн өргөнтэй шилэн хана хэр хүнд болох нь ойлгомжтой.
Ийм эрсдэлийг бууруулж, “Макс шил” компани шилэн хийцийн хамгийн сүүлийн үеийн технологиор төгс шил үйлдвэрлэж эхлээд байна. Ирэх сарын эхээр албан ёсны нээлтээ хийх үндэсний менежменттэй эл үйлдвэрийн ажилд нь амжилт хүсье. Нөгөө талд, дэлхийн жишигт нийцсэн төгс чанар бүхий хээнцэр шилэн барилга байгуулж гэмээнэ Улаанбаатар дэлхийн хотын хэмнэлд хөл нийлүүлэхэд дөхөм болж таарна.
Холбоо барих хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БГ дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж-36. Утас: 88011507
Б.Цэцэгсүрэн