gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Гандарь: Үгийн баялаг ихтэй, олон үг хэрэглэдэг хүн төдий чинээ өргөн цар хүрээтэй сэтгэдэг

Б.Чимэг
Боловсрол
2021-04-18
807
Twitter logo

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Дэлхийн хүүхдийн номын өдөр тохиодог. Орчуулагч З.Гандарь энэ өдөр шинэ номоо өлгийдөн авчээ. Тэрээр сүүлийн таван жилд цэцэрлэгийн насныханд зориулсан зургаан ном, 8-14 насны хүүхдийн таван уран зохиолын ном, насанд хүрэгчдэд зориулсан гурван уран зохиолын ном орчуулсан юм. 

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. Ямар ажил эрхэлдэг вэ, хаана дээд боловсрол эзэмшив?
-Би УБ дахь гаднын улсын Элчин сайдын яаманд ажилладаг. БНТУ, ХБНГУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн. Олон улсын харилцааны мэргэжилтэй. “Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар”, “Амьсгал агаар болохуйд” номуудыг орчуулсан.

-Англи хэл хаана сурсан бэ?
-Англи хэлийг дунд сургуульд сурсан. Мөн гэрээрээ англи хэлний багш авч хичээллэдэг байв. Гэрийн багш долоо хоногт хоёр удаа ирнэ. Багш надад эх өгч, би тэр эх доторх мэдэхгүй үгнүүдээ дэвтэртээ жагсааж бичнэ. Мэдэхгүй үгийг багш хэлж өгсний дараа би эхийг орчуулдаг байв. Энэ миний орчуулга хийх эхлэл болсон.     

Хурдан уншдаг, уншсанаа сайн ойлгодог чадвар эзэмшсэн хүүхдүүд их сургуульд илүү амжилттай сурдаг, ажилд гараад илүү амжилтад хүрдэг. 

Туркэд очоод их сургуульд сурахдаа бүх хичээлээ англи хэлээр үзсэн. Турк улсын том их сургуулиудад эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа зэрэг ангиудад  бүх хичээлийг англиар заадаг. Сүүлийн жилүүдэд инженерийн ангийн оюутнууд нийт хичээлийнхээ 70 хувийг Англиар үздэг болсон. Цаашдаа 100 хувь болох юм билээ.

-Яагаад хүүхдийн ном сонгон орчуулдаг вэ?
-Хүүхэд байхдаа ном унших дадалтай болох нь олон давуу талтай. Хурдан уншдаг, уншсанаа сайн ойлгодог чадвар эзэмшсэн хүүхдүүд их сургуульд илүү амжилттай сурдаг, ажилд гараад илүү амжилтад хүрдэг. Хүн үгийн баялгийнхаа хүрээнд сэтгэн боддог. Үгийн баялаг ихтэй, олон үг хэрэглэдэг бол төдий чинээ өргөн цар хүрээтэй сэтгэдэг гэсэн судалгаа бий.  Үгийн баялаг муутай бол тэр хэмжээгээр давчуу сэтгэдэг. Хүүхдийн үгийн баялгийг нэмэх арга нь уран зохиолын ном уншуулах юм.

Одоо хүүхдүүд зурагт, гар утас, компьютероор видео контент их үзэх боллоо. Гэтэл видео контент хүнийг сэтгэн бодох үйл явц руу хөтөлдөггүй.  Харин ном унших явцад тухайн хүний төсөөлөн бодох, уран сэтгэмжийн чадвар хөгжиж байдаг. EQ буюу сэтгэл зүйн хөгжилд эерэг нөлөөтэй. Үүнийг олж мэдээд хүүхдийн зохиол их чухал юм байна гэж бодсон.

Би Дарханд төрж өссөн. Уншиж сураад, ном унших дуртай болсон үед Дарханд номын дэлгүүр байдаггүй байв. Иймд эмээ өвөөгийнхөө номын сан дахь номуудыг уншдаг байв. Тэр дунд миний насанд тохирох ном байгаагүй. Эрдэнийн сан Субашид, Алтан товч, Монголын нууц товчоог үлгэрийн ном гэж боддог, хамгийн дуртай ном маань социалист уран зохиолын ноён оргил болох Н.Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь” байв.  

Оюутан болсон хойноо хүүхдийн ном уншаад би багадаа энэ номуудыг уншсан бол гэж их харамссан. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө дуртай хүүхдийн номуудыг эх хэлээрээ хүүхдүүдэд хүргэе гэж 2013 онд шийдсэн юм.

-Энэ онд ямар номууд орчуулахаар төлөвлөсөн бэ?
-“Азгүй жаалуудын адармаатай түүхүүд” номыг орчуулж байна. 8-14 насныханд зориулсан, адал явдалт цуврал бүтээл. Эхний дэвтэр нь хэвлэлтээс гарсан байгаа. Дараагийн цувралыг ирэх сарын 1-нд хэвлүүлэхээр ажиллаж байна. Мөн 5-8 насныханд зориулсан, туркийн хүүхдийн номуудыг орчуулахаар эрхийг нь авсан.     

-Орчуулах номуудаа яаж сонгодог вэ?
-Номын сонголт маш арвин. Хүн төрөлхтний бүтээсэн бүх мэдлэгийг нэг хүн бүх насаараа уншиж судлаад барахааргүй, тийм их мэдлэг, мэдээлэл дунд бид амьдарч байна. Цаг хугацааны шалгуур давсан, чанартай, уншигчдын дунд алдаршсан номууд сонгон орчуулдаг. Өөрөө уншихын сацуу бусад хүмүүс тэр номын талаар ямар санал сэтгэгдэлтэй байгааг сонсдог. Зарим ном 1-2 сарын хугацаанд л хамгийн их уншилттай байдаг. Тийм ном сонгодоггүй.  10-20 жилийн турш уншигчид сонгон уншсан гэдэг нь сонирхол татахуйц сайн ном гэдгийг баталдаг.          

Аливаа зохиол бүтээлийг орчуулахдаа, нэг бол хэвлэлийн компаниудын орчуулахаар санал болгосон номуудыг орчуулдаг. Эсвэл орчуулагч өөрийн сонгосон номоо хэвлэлийн компанид санал болгон, тухайн хэвлэлийн газар зохиогчийн эрх авах ажлыг хариуцах нь бий. Ямар ч тохиолдолд орчуулж эхлэхээс өмнө зохиогчийн эрхээ авсан байх ёстой. Учир нь зохиогчийн эрхийг олгохгүй байх тохиолдол бий.          

Эх зохиолоос орчуулгын чанар шууд хамаарна. Эх нь тааруу зохиол байвал орчуулагч яаж ч хичээгээд сайн ном болдоггүй. 

-Үндсэн ажлынхаа хажуугаар орчуулгаа яаж хийдэг вэ?
-Тодорхой хэмжээнд их ачаалалтай ажилладаг. Ажил зэрэг амжуулах арга барилд одоо л суралцаж байна. Өмнө нь амралтын өдрүүдэд өглөөнөөс орой хүртэл сууж орчуулгаа хийдэг, өөрийгөө их ядраадаг байсан. Харин одоо үндсэн  ажлаа ажлын цагтаа багтааж хийж сурсан. Нэг өдөрт таван нүүр орчуулна гэх мэтээр, ажлаа хэт их, хэт бага бус төлөвлөж, тэр дагуу орчуулахаар цагаа тулгахгүй, тэр чинээгээрээ бага стресстэж, илүү чанартай ажил гараас гардаг.

“Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар” цуврал номыг таван жилийн өмнө орчуулсан ч одоо ч хамгийн их уншилттай арван номын жагсаалтад орсоор байна. Энэ нь их урам өгсөн. Мөн “Амьсгал агаар болохуйд” номыг орчуулсны дараа хүмүүс их уншиж, номын тэмдэглэл бичиж байсан. Энэ нь орчуулсан ном маань чанартай, сайн ном байсан гэсэн үг. Эх зохиолоос орчуулгын чанар шууд хамаарна. Эх нь тааруу зохиол байвал орчуулагч яаж ч хичээгээд сайн ном болдоггүй. Эх зохиол уран яруу хэллэгтэй бол орчуулга нь “урсаад” л явчихна. Орчуулагч зохиолчийн үзэл санааг өөр хэл рүү байгаагаар нь л хөрвүүлнэ. Орчуулж буй эхдээ үнэнч байх ёстой. Найруулан засах нь орчуулагчийн ажил биш гэж боддог.             

-Гэхдээ орчуулах явцдаа зохиолдоо орж, сэтгэл хөдлөлдөө автан, зарим хэсгийг жаахан дөвийлгөмөөр, дэгстүүлчихмээр санагдах уу. Та нар олон үгийн сонголт дунд ажилладаг.
-Зохиолч сонгож бичсэн бүх үгсээ тодорхой зорилгоор сонгосон байж таарна. Би орчуулга хийх явцдаа тэр зохиолынхоо “уур амьсгал”-д байхыг хичээдэг. Хөгжилтэй ном байвал аль болох хөгжилтэй чигээр  нь орчуулах гэж хичээдэг. Яаж орчуулбал монгол хүнд илүү буух бол гэдэгт анхаардаг. Дараа нь номоо уншихаар энэ хэсгийг ингэж бичих байж дээ гэх бодол төрсөн үе бий. Тийм болохоор дараагийн орчуулгадаа өмнөх сургамжаа боддог.               

-Цар тахал уншигчдын номын сонголт, унших дадалд ямар нөлөө үзүүлэв?
-Хүмүүс хөл хорио тогтоох бүрд ном уншъя, шинэ юм суръя гэсэн өсөх сэтгэлгээтэй болжээ. Нэг нэгнээ ч их уриалах болсон. Дэлхий дахинд цар тахлын улмаас номын борлуулалт өссөн. Тэр тусмаа 2020 онд 8-14 насныханд зориулсан уран зохиолын номын борлуулалт нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Ер нь 8-14 насныхан унших их сонирхолтой байдаг. Мөн ээж аавууд хөл хорионы үед хүүхдүүдээ гар утас, компьютероос хол байлгах гэж ном их авч өгдөг. Түүнчлэн цахим болон сонсдог номын борлуулалт ч өссөн.

Харин насанд хүрэгчид Габриэл Гарсиа Маркезийн “Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал” зэрэг ганцаардал, халдварт өвчин, гаднын нөлөөний улмаас гэртээ хоригдсон сэдэвтэй номуудыг цар тахлын эхэн үед их сонирхож уншсан талаар судалгаа гарсан байсан.

Манай улсад уншсан номын тэмдэглэлээ хуваалцдаг фэйсбүүкийн группууд байдаг. Тэнд хүртэл “Зуун жилийн ганцаардал”-ыг нэг хэсэг идэвхтэй уншицгаасан. Хүн ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдалд орохоороо ижил орчин нөхцөлийг дүрслэн харуулсан ном уншиж, тэндээс ямар нэгэн хариулт, утга учрыг эрэлхийлдэг юм шиг санагдсан. Хүмүүс хөл хорионд дасах хэрээр түрүүн дурдсан номуудын борлуулалт буурсан.

Анх телевизийг зохион бүтээхэд айл бүр гэртээ телевизтэй болж, кино театр руу явах  хүнгүй болно гэж ярьцгааж байсан юм билээ. Гэсэн ч бид одоог хүртэл кино театрт кино үзэх дуртай хэвээр байна. Яг үүн шиг видео контентууд, подкастууд олширсноор номын дэлгүүрүүд үүдээ барина гэж таамагласан. Цахим ном хэвлэмэл номыг орлоно гэцгээж байсан ч хүмүүс цаасан номд дуртай хэвээрээ л байна. 

ОРЧУУЛГА ХИЙХ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭРЭЛ ХАЙГУУЛ

-“Нойтон дэртэй хонолоо” гэснийг орос орчуулагч орос хэл рүү хөрвүүлэхдээ эрэгтэй хүн болгон бичсэн талаар ахмад орчуулагчид сургамж болгон ярьдаг. Хэдий тухайн зохиолч эмэгтэй хүн гэж тодорхой бичээгүй ч Монголчууд тэр эхээс эмэгтэй хүн гэдгийг ойлгоно. Энэ мэт тухайн улсын хэлний онцлогууд бий. Орчуулж чадахгүй гацах, эргэлзэх тохиолдол гардаг уу?
-Англи хэлэнд жишээлбэл my sister гэдгийг эгч гэх үү, дүү гэж орчуулах уу гэж их эргэлзэх явдал бишгүй гарна. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй байвал тэр хүний тухай өгүүлсэн хэсгүүдийг дахин уншина. Кино байдаг бол киног нь үзнэ. Тухайн номын википедиа хуудсыг уншина. Тэгж тэгж аан эгч нь, эсвэл дүү нь юм байна гэж ойлгоно.

Таны хэлсэн жишээ орчуулагч тухайн улсынхаа аж амьдрал, соёлыг маш сайн мэддэг байх ёстойг илтгэж байна. Би ихэвчлэн америк зохиолчдын ном орчуулсан. Иймд америк хүүхдүүд өглөөний цайндаа юу иддэг, америк ээжүүдийн хүүхэд өсгөх арга барил зэргийг мэдэх шаардлага гардаг. Би Америкт гурван сар л амьдарсан болохоор тэдний соёлтой илүү танилцаж, мэдээллээ байнга шинэчилж байхын тулд америкчуудын бүтээсэн кино үздэг, блогууд их уншдаг. Орчуулга хийх нь тэр чигээрээ эрэл хайгуул. Тархин дотроо үг хайна. Олдохгүй, мэдэхгүй үгээ бусад хүмүүсээс асууна. Толь бичиг, интернетээс хайна. Заримдаа нэг мөр орчуулахын тулд 2-3 өдөр болох нь бий.

Номынхоо хамгийн сүүлийн өгүүлбэрийг орчуулахад зүрх сэтгэл их догдолж баярладаг. Редакторт өгөхөөс өмнө өөрөө уншина. Орчуулж дуусаад би чадлаараа хичээлээ, хүмүүст таалагдаасай, монгол хүн бичсэн юм шиг орчуулга болсон байгаасай гэж боддог. Орчуулгын редакторын дараа уран сайхны редактор уншина. Хэвлэснийх нь дараа өөрийнхөө орчуулгатай тулгана. Редакторууд чиний орчуулгад ийм сайн талууд байна, цаашид үүнд анхаар гэж байнга зөвлөдөг.                                      

-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Хүүхэд байхад эмээ өвөөгийн номын сангаас өөр сонголт байгаагүй. Одоо хүссэн номоо унших боломжтой болсон болохоор монгол, англи хэл дээрх номуудыг хослуулж уншдаг. Монгол хэлээ сайжруулахын тулд дээр үеийн, уран зохиолын номын анхны хэвлэлийг уншдаг. Орой бүр монгол хэлний тайлбар толь бичиг уншиж бай гэж манай редактор надад зөвлөсөн юм. Үгийн баялгаа сайжруулах зорилгоор өдөр бүр нэг хуудас уншдаг болсон. Их үр дүнтэй арга. Монгол хэлний тайлбар толийг оройн дээддээ залахад бэлэн болсон.                 

-Нэг үеэ бодвол номын дэлгүүрүүд олширч, хүүхдийн номыг олноор нь хэвлэх болжээ. Сонголт өргөн болов. Ээж аавуудад хүүхдэдээ ямар ном уншуулах талаар зөвлөгөө өгөөч. Ном унших дадал руу яаж алхам алхмаар ойртуулах вэ?
-Ээж аавууд өөрсдөө ном сонгон, чи үүнийг унш гэх нь буруу. Хүүхэд бол өөрийн гэсэн үзэл бодолтой, хувь хүн. Тиймээс ч номоо өөрөө сонгох ёстой. Хүүхэдтэйгээ хамт түүний сонирхсон номын эхний 2-3 хуудсыг гүйлгэж харах хэрэгтэй. Эхний 2-3 хуудас сонирхолтой байвал хүүхэд тэр номыг уншиж дуусгана. Бага насныханд ном сонгох таван хурууны арга гэж байдаг. Номын эхний хуудсыг алгасаад хоёр дахь хуудаснаас уншихдаа тоолно. Хэрэв хоёр дахь хуудсанд таны хүүхдийн мэдэхгүй 5-аас дээш үг байвал тэр ном хүүхдийн унших түвшинд тохирохгүй буюу хүндэднэ гэсэн үг. Тэгэхээр арай цөөн үгтэй, амархан ном сонгох хэрэгтэй. Хөл хорионы өнөө үед хэрэв номын дэлгүүр рүү хүүхэд оруулахгүй байвал та хүүхэд чинь уншаад их баярласан, танд ярьж өгсөн номуудыг нь санах хэрэгтэй. Тэр номтой адилхан үйл явдалтай эсвэл адилхан зохиолчийн өөр ном сонгоорой.

Аав ээжүүд хүүхдийнхээ хажууд ном уншдаг, үлгэрлэдэг байвал хүүхэд номд дуртай болно.

Айл бүрд үнэгүй интернеттэй болсон өнөө үед хүүхдэд ном унших дадал суулгах хэцүү. Зурагтаар гоё кинонууд гарч, гар утсан дээр гоё тоглоомууд байна. Энэ бүгдтэй өрсөлдөж байгаа тул ном видео контентууд шиг хүүхдийн анхаарлыг татдаг байх хэрэгтэй. Үйл явдал нь кино шиг хурдан өрнөдөг, дүрслэл сайтай байх ёстой. Хүүхдүүд киног нь үзсэн номоо унших дуртай байдаг. Аав ээжүүд хүүхдийнхээ хажууд ном уншдаг, үлгэрлэдэг байвал хүүхэд номд дуртай болно. Хүүхдэдээ ном бариулчхаад өөрөө гар утсаа хараад байвал хүүхдэд ном унших сэдэл төрөхгүй. Хоолны дэглэм баримталж байхад нь хажууд нь албаар бялуу идэж байгаатай адилхан шүү дээ.                                          

-Чиний үзэл бодол, итгэл үнэмшлийг өөрчилсөн ямар номууд байдаг вэ?
-Англи хэл сурахад минь хамгийн их нөлөөлсөн зүйл бол Харри Поттерийн номууд. Би долоон цуврал номыг англи хэл дээр гурван удаа уншсан. Эхэндээ огт ойлгодоггүй байсан ч киног нь үзчихсэн байсан болохоор үйл явдлыг нь таамгаар ойлгоод явчихдаг байсан. Үзэл бодол, итгэл үнэмшлийг минь өөрчлөөгүй ч миний амьдралд хамгийн их өөрчлөлт авчирсан ном гэж хэлж болно. Ер нь ямар ч номыг уншихын өмнөх би, уншсаны дараах би огт өөр хүмүүс байдаг. Хэчнээн муу ном байсан ч тэр номоос сурах, авах зүйл бий.      

-Япончууд, манай хойд хөршийнхөн ном их уншдагаараа алдартай. Бид энэ үзүүлэлтээр олон улсад хаана явдаг юм бол?
-Энэ талаар судалгаанууд бий. Дэлхийн хамгийн их ном уншдаг улсуудыг Энэтхэг, Тайланд, Япон, БНХАУ тэргүүлж байна. Энэтхэгчүүд гэхэд долоо хоногт арван цаг ном уншдаг. Эдгээр улсууд яагаад тэргүүлэв гэхээр хүн ам нь их тул өрсөлдөөн ихтэй. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлэхгүй бол өрсөлдөөнд  ялахгүй, амжилтад хүрч чадахгүй болдог гэсэн байна лээ. Манай улс хаана явна гээд хартал манайхыг багтаагаагүй байсан.

Гэхдээ сүүлийн жилүүдэд залуучуудын дунд ном унших бол күүл гэсэн давлагаа өрнөж байна. Үүнийг үнэхээр бахархам зүйл гэж хардаг. Фэйсбүүкт номын группийн гишүүд уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, тэмдэглэлээ их бичдэг. Цар тахлаас өмнө нэг ном сонгоод бүгд тэр номоо уншсаны дараа цуглаад хэлэлцүүлэг өрнүүлдэг байв. Залуучуудыг цаашид илүү өргөн цар хүрээтэй уншдаг болно гэж найдаж байна. Миний дуртай зохиолчдын нэг Мүраками Харүки “Бусадтай адилхан ном уншаад байвал бусадтай адилхан зүйл л бодно” гэсэн байдаг.                 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Орчуулгын ажилд нь амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан