Голландын алдарт зураач Рембрандт Харменс ван Рейнийн XVII зуунд зурсан уран зураг Францаас олдсон байна.
Өдгөө 3.2 сая еврогоор үнэлэгдэх "L'enfant a la bulle de savon" (“Савангийн хөөстэй хүү”) хэмээх зураг 1999 онд буюу 15 жилийн өмнө Францын баруун хэсэгт орших Драгиньян хотын соёл урлаг, түүхийн музейгээс алдагджээ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Ницца хотноо хоёр хүнийг баривчлаад байгаа бөгөөд цагдаагийнхны мэдээлснээр сэжигтнүүд тус зургийг худалдахаар төлөвлөж байжээ.
1999 оны долоодугаар сарын 14-нд Бастилийн баярын өдөр энэхүү зургийг хулгайч нар музейн арын хаалгаар орж аваад, хамгаалагчдыг ирэхээс өмнө зугтаж амжсан хэмээн тухайн үед цагдаагийнхан мэдэгдэж байв.
Харин алдарт бүтээл сайхнаараа хадгалагдсан, ямар нэг гэмтэл учруулаагүй байсан гэнэ.
Эх сурвалж: www.bbc.com