Сүүлийн үед орон сууцанд амьдрах гэсэн чин хүсэлтэй иргэд ихэссэнээр шинэ байрны захиалга ч тэр хэрээрээ нэмэгдсэн. Харин шинэхэн байрандаа орчихоод амьдарч байтал зарим өрөөнийх нь ам.метр дутуу байгаа талаархи асуудал босч ирэх болсон. Тэр хэрээрээ иргэд хэдэн зуун сая төгрөгөөр хохирох нь ч энүүхэнд болсон.
Тиймээс энэ удаагийн “Танд тусалъя” буландаа “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”-ыг нийтэлж байна. Манай улсын стандартад “Шинээр баригдаж байгаа болон ашиглалтад оруулсан нийтийн зориулалтай орон сууцны айлын сууцыг худалдах, худалдан авах үйл ажиллагаа (сурталчлах, гэрээ байгуулах, борлуулах), хувийн орон сууц болон түүнтэй адилтгах бусад төрлийн сууцны барилгын сууцны талбайн хэмжээг тодорхойлоход энэхүү стандартыг мөрдлөг болгоно” хэмээн заасан байдаг.
-Сууцны зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн, ажлын г.м.)-ийн талбай хамаарна.
-Сууцны бус зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах, ханын шүүгээ (хувцасны)-ийн талбайг тооцно.
-Сууцны бус зориулалттай туслах талбай - лоож, тагт, террас, веранд гэх мэт бие даан орших чадваргүй сууцны барилгын туслах бүтээцийн талбай хамаарна.
Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино.
-Сууцны нийт талбай - сууцны зориулалттай талбай, сууцны бус зориулалттай талбай болон туслах талбайн нийлбэр байна. Гэхдээ лоожийн талбайг 0,5; тагт, террасын талбайг 0,3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно.
-Лоож - барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил тасалгааг;
-Тагт - барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, 2-3 талаараа хайс, хашлагатай тавцанг;
-Террас - барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай, (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг;
-Веранд - барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгааг;
-Агуулах - эд зүйлс хадгалахад зориулагдсан тасалгааг хэлнэ.
Хэмжилт хийхийн өмнө тухайн орон сууцны өрөө тасалгааны байгуулалт зураг хоёр хувь, стандартын шаардлага хангасан хэмжих хэрэгсэл, маягтыг бэлтгэсэн байна.
-Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэн дотор гадаргуугаас авна.
-Хэмжилт хийх цэгийг шалны төвшнээс дээш (1,2±0,2) м-т, өрөөний 2 урт талын болон 2 богино талын 1/6 болон 5/6-д тэгш хэмд 2 цэгийг сонгоно.
-Тэгш өнцөгт бус хэлбэртэй өрөө, тасалгааг геометрийн хэсгүүдэд /дөрвөлжин гурвалжин, дугуй, зуйван гэх мэт/ хуваан хэмжиж, хэсэг тус бүрийн талбайн нийлбэрээр тухайн өрөө, тасалгааны талбайг тодорхойлно.
-Адар (мансард)-ын давхарын өрөөний талбайн хэмжээг тогтоохдоо хэмжилт хийх цэгийн өндрийг таазны налуугаас нь хамааралтайгаар: налуу нь 30° хүртэл бол өндөр нь 1.2 м; 30°-аас 45° бол өндөр нь 1.1 м; 45°-аас 60° болон түүнээс дээш тохиолдолд өндрийг нь 0.5 м-т байхаар тооцно.
-Талбайн хэмжээг тооцсон тооны бутархайн орон нь 2 байх ба хэмжих нэгж нь ам дөрвөлжин метрээр илэрхийлэгдэнэ.
-Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино.