Хятадын хэвлэлүүдэд үл хөдлөх хөрөнгийн Зэжианг Синрун компани 400 сая долларынхаа өрийг төлж чадахгүйд хүрчээ гэсэн мэдээ гарсан байна. Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн компаний хувьцааны үнэ буурчээ.
Шанхайн хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг Poly Real компаний хувьцаа гурван хувиар, China Vanke компанийх хоёр хувиар унажээ.
Нарны эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Chaori Solar компани өрөө төлж чадахгүйд хүрсэн анхны компани юм. Тэдний араас Хятадын олон ком'ани орохвий гэдэг болгоомжлол байсан.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компани хүнд байдалд орсон нь газрын үнэтэй холбоотой гэнэ. Компаниуд барилгаа барихын тулд газар худалдаж авах болсон нь тэдэнд өрийн дарамт үүсгэжээ. Сүүлийн жилүүдэд тус улсад орон сууцны үнэ тогтмол өссөн ч одоо эргээд буурч байна. БНХАУ-ын Статистикийн албанаас мэдээлснээр 70 хотод байрны үнэ өссөн ч өсөлтийн хурд илт саарчээ.
Бээжин, Шэнзэн хотуудад орон сууцны үнэ 0.2 хувиар өссөн нь 2012 оноос өнөөг хүртэлх хамгийн бага өсөлтөд тооцогдож байна. Иймд үл хөдлөхийн үнийн хөөс нэг цэгт хүрээд гэнэт үгүй болно хэмээн болгоомжилж, үнийн өсөлтийг хянах оролдлого хийсээр ирсэн. Банкууд ч барилга, үл хөдлөх хөрөнгийн компаниудад олгодог зээлийн хэмжээгээ бууруулж байна гэж ВВС мэдээллээ.