Японы уламжлалт Оригами буюу цаасан урлагаар хичээллэж буй Хан-Уул дүүргийн
арваннаймдугаар сургуулийн 5б ангийн сурагч Д.Цэндсүрэнг энэ удаагийн “Шинэ
танил” булангаар хүүхдүүд та бүхэндээ танилцуулж байна.
Тэрээр саяхан ээжтэйгээ хамтран “Цаас амилахуйн нууц” үзэсгэлэнгээ дэлгэсэн
юм. Тэрээр янз бүрийн єнгийн цаасаар бэлэг дурсгалын зүйлс, хайрцаг сав
хийхээс гадна єєрийн тоглох дуртай барби хүүхэлдэйгээ бүтээсэн байв. Мєн бор
єнгийн цаасаар чихэр, шоколад хийж хайрцаглажээ. Улаан єнгєєр гүзээлзгэнэ
урлаж шилэнд хийсэн нь их л содон харагдсан.
-Одоо хэдэн настай вэ, Оригами урлагаар
хичнээн жил хичээллэж байна?
-Би одоо 10 настай. Цаасан урлагаар дєрвєн настайгаасаа хичээллэж эхэлсэн.
-Энэ урлагаар хичээллэхэд ээж чинь
нєлєєлсєн гэсэн?
-Тиймээ. Манай ээж нєлєєлсєн. Мєн би єєрєє нэлээд сонирхож байсан юм.
Анх хийсэн юмаа хараад хєєрхєн, урамтай санагдсан.
-Анх юу хийж байсан юм бэ?
-Цаасны єєдсєєр хүн хийж байсан.
-Ээжтэйгээ хамтарч үзэсгэлэн гаргаж
байгаа юм байна. Үзэсгэлэнд зориулж хичнээн хугацаанд юу хийсэн бэ?
-Би үзэсгэлэнд зориулж юм хийж байгаагүй л дээ. Єєрийнхєє сонирхлоор л
хийсэн.
-Үндсэн бүтээгдэхүүн болох цаасаа
хаанаас авдаг вэ. Єєрєє сонгож авдаг уу?
-Ихэнхдээ бэлэг дурсгалын дэлгүүрээс авдаг. Бараг бүгдийг нь ээж авдаг л
даа. Гэхдээ зарим үед єєртєє таалагдсан цаас таарвал авчихдаг.
-Ямар үнэтэй байх вэ?
-Гялтгар гадаргуутай цаас нэлээд үнэтэй байдаг. Єєрєє сонирхдог болохоор
мєнгє зарсан ч тийм их харамсдаггүй.
-Хийх зүйлээ шууд єєрєє зохиогоод хийчихдэг
үү, эсвэл ямар нэгэн схем харах уу?
-Сэтгүүлээс зааврыг нь харж хийдэг юм. Түүнээс биш єєрєє зохионо гэж байхгүй
л дээ. Нэг нугалаанаас нєгєє нугалаанд шилжихэд тодорхой схем харах шаардлагатай.
Схемээр хийхгүй бол юу ч болохгүй. Үүнийг ингэж нугалж, ийм зүйл хийнэ гэдэг
ухаан шаардана.
-Єєр юу сонирхдог вэ?
-Би англи хэл, тооны хичээлд дуртай. Саяхан англи хэлний олимпиадад
оролцсон. Би нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн.
-Тэгвэл англи хэлээр мундаг ярьдаг байх
нь ээ. Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Орчуулагч болно. Тэгээд орчуулагч хийгээд дэлхийг тойрно гэж мєрєєддєг.
Т.Гэрэлмаа