Куала Лумпураас Бээжин хот руу 227 зорчигч, 12 багийн гишүүнтэй нислэг үйлдэж явсан Malaysia Airlines компанийн онгоц өнгөрсөн бямба гаригт шилжих шөнө иргэний нислэгийн диспетчерийн дэлгэцний хяналтаас гарч, холбоо тасарсан. Зургаа дахь өдрөө үргэлжилж буй онгоцны эрэн хайх ажиллагаанд арав гаруй улс оролцож байгаа.
Тэгвэл БНХАУ-ын хиймэл дагуул Өмнөд Хятадын тэнгис дэх гурван сэжигтэй хөвөгч обьект харуулсан зургийг илгээжээ.
Хятадын хиймэл дагуулаас авсан тус зурагнууд алга болсон онгоцны хэсэг байж болзошгүй гэж Хятадын эрх баригчид мэдээлж байна.
Тус объектууд 13-18, 14-19, 24-22 метр орчим хэмжээтэй юм.
Эдгээр зурагнууд Боинг 777-200 онгоц алга болсны дараа өдөр буюу гуравдугаар сарын 9-ний өглөө 11 цагт хиймэл дагуулын дуранд өртжээ. Гэвч зурагнуудыг өчигдөр олон нийтэд ил гаргасан байна.
Гэхдээ эрлийн багийнхан Боинг онгоцонд хамаатай байж болох обьектууд Өмнөд Хятадын тэнгисээс олсон гэж өмнө нь ч зарлаж байсан юм.